Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хятадад хар салхины улмаас 99 хүн амь алдлаа
Хятадын Зянсу мужид өнгөрсөн 50 жилд болж байгаагүй хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 99 хүн амь алдаж, 840 хүн бэртэж гэмтэн, 1500 орчим хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ.
Яньчэн хот, хөрш районуудад аврах багийнхан ажиллаж, барилга байшингийн нуранги дороос эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ч амь үрэгдэгсдийн тоо улам нэмэгдэх нь хэмээн эрх баригчид сэтгэл зовниж байна. Салхины улмаас олон районд ургаа мод булга үсрэн, цахилгаан дамжуулах шугамын шонгууд унаснаар цахилгаан тасарсан байна. Салхинд олон арван барилгын дээвэр хуурч, автомашин хийсэн онхолджээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах бүхий л арга хэмжээг авах, орон гэргүй болсон иргэдэд зориулж, түр сууц барихыг бүх шатны эрх баригчдад үүрэг болгосон байна.
Хятадын зүүн нутгаар аадар бороо, мөндөр орж, хүчтэй салхи дэгдсэн нь ийм гамшиг учруулаад байгаа юм.

0 Сэтгэгдэл