Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Ким Чен Ун БНАСАУ-ын төрийн албан ёсны удирдагч боллоо
Ким Чен Уныг БНАСАУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүний шинэ албанд томилсноор тэрээр Умард Солонгосын албан ёсны бүрэн эрхт тэргүүн боллоо гэж Өмнөд Солонгосын Седжон хааны нэрэмжит Солонгос үндэстнийг нэгтгэх хүрээлэнгийн стратегийн хэлтсийн дарга Чон Сон Чан үзэж байна.
БНАСАУ-ын Ардын дээд хурлын чуулганаар Төрийн байгуулалтын бүтцийг баталж Ким Чен Уныг Төрийн зөвлөлийн дарга буюу өөрийн нь өвөг Ким Ир Сений ерөнхийлөгчийн албатай дүйх тушаалд томилжээ.
“Хэдийгээр Төрийн зөвлөлийн дарга ч гэсэн одоо Ким Чен Уныг 1972 онд Ким Ир Сен Үндсэн хуулийг өөрчилсний дараа өргөмжилж эхэлсэн шиг “Улсын ерөнхийлөгч” юм уу, “Дарга” гэж нэрлэж байх болж байна гэж Чон Сон Чаны тайлбарласныг РИА Новости агентлаг пүрэв гарагт дамжуулжээ.
36 жил өнгөрсний хойно, өнгөрсөн тавдугаар сард хуралдсан Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлаар Ким Чен Уныг намын даргаар сонгосон бол одоо тэрээр төрийн өндөр албанд томилогдож байгаа юм.
Өмнөд Солонгосын улстөрчийн хэлснээр бол БНАСАУ дахь энэ шинэ байгууллага нь Ким Ир Сений үеийн Ардын Төв хороо шиг юм уу, Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийн үеийн Батлан хамгаалах хороотой дүйх юм байна. Төрийн зөвлөл нь өмнө байсан Улсыг батлан хамгаалах хорооны үүрэг гүйцэтгэх ч энд зөвхөн цэргийн тойргуудын төлөөлөгчид төдийгүй иргэний байгууллагын удирдлагууд орж байгаа юм.
Төрийн зөвлөлд Ким Чен Уны орлогчид нь армийн төлөөлөгч, нам төрийн зүтгэлтнүүд байгаа юм. Харин бүрэлдхүүнд нь хоёр дипломат орсныг улстөрч Умард Солонгосын шинэ удирдлага гадаад бодлогодоо анхаарч байгаагийн илрэл гэж дүгнэж байна.
Ардын дээд хурлын чуулган бас Өмнөд Солонгостой харилцах гол байгууллага “Эх орноо энхийн замаар нэгтэх хороо”-ны нэрийг өөрчилж “Эх орноо энхтайвнаар нэгтгэх Бүгд найрамдах улсын хороо” гэдэг болгоод энэ байгууллага Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн яамтай яриа хийх гол түнш гэж тодорхойлсон гэж улстөрч тэмдэглэжээ.
Өнөөдөртөө Пеньяныг цөмийн туршилт хийж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгос хатуу байр суурьтай байгаагаас хоёр солонгосын харилцаа брааг тасраад байгаа гэж болно. Цөмийн туршилт, үйлдвэрлэл нь БНАСАУ-тай хамтран ажиллах, яриа хэлэлцээрээ сэргээх гол түлхүүр, нөхцөл болж байгаа юм.
Өмнөд Солонгост 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас Пеньян өмнөдийн шинэ удирдагчтай яриа хэлэлцээ хийх байх гэж Чон Сон Чан тэмдэглэсэн байна.
2000, 2007 онуудад Умард, Өмнөд Солонгосын харилцаа харьцангуй дулаарч дээд түвшний хоёр ч удаагийн уулзалтаар умардын цөмийн хөтөлбөр, улс төрийн талаар өөр өөр байр суурьтай байсан ч эдийн засгийн харилцаа эрх биш сэргэж байсан юм. Ирээдүйд ч ийм боломж байгаа гэдгийг Пеньян үгүйсгэхгүй байна.

0 Сэтгэгдэл