Жолоодох эрхийг хассан тохиолдолд хугацаа дуусахаас өмнө сэргээх боломжгүй
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкт халдварын эсрэг 2000 тун вакцин ирнэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна
ЗГ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулахыг даалгалаа
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана
Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
Монголбанк 2025 оны 1 дүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
Кино театр, номын сан зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2 болон 3 дах шатлалын 17 эмнэлэг, гахай, шувуу, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 303 байгууллага, нийтийн тээврийн газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайжруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүллээ.
Нийгэм
Эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөлтэй цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай уулзалт зохион байгууллаа.
Нийгэм
"МИАТ" ТӨХК зорчигч үйлчлүүлэгчдээ амны хаалт, бээлий тарааж байна
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Олон улсын иргэний агаарын тээврийн холбооны гишүүн агаарын тээвэрлэгчийн хувьд агаарын хөлгүүддээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх багаж хэрэгсэл, эмийн сан, зайнаас халуун хэмжигч, даралт хэмжигч аппарат, гар ариутгагч, амны хаалт зэргийг байнга байршуулан нислэг үйлддэг журамтай.
Нийгэм
ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар БНХАУ-ын 30 гаруй муж, хотод 2800 гаруй хүн шинэ төрлийн коронавирусын халдвар авснаас 81 хүн нас бараад байгаагаас гадна тархалт хурдацтай нэмэгдэж, Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг улсад корона вирусын халдвар авсан тохиолдол илрээд байна.
Нийгэм
ОРОС 14 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ, СУРАГЧДЫГ ТАРААЖЭЭ
Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Нийгэм
Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Нийгэм
Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ
Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа тул Засгийн газрын хуралдаан, Улсын Онцгой комиссын хуралдаанаас бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагад дараах мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Нийгэм
“Хоггүй шинэлцгээе” аян үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Хоггүй шинэлцгээе” аяныг зохион байгуулахаар болсон.
Нийгэм
Хилийн боомтуудад хяналтыг чангатган ажиллаж байна
Шинэ төрлийн коронавирүс “2019 nCoV”-ийн өвчлөл нэмэгдэж, дэлхий хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэн, өвчний мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутаг, хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын газар, албад, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан гурав дахь удаагийн цахим сургалтыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй зохион байгууллаа.
Нийгэм