Жолоодох эрхийг хассан тохиолдолд хугацаа дуусахаас өмнө сэргээх боломжгүй
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкт халдварын эсрэг 2000 тун вакцин ирнэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна
ЗГ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулахыг даалгалаа
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана
Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
Монголбанк 2025 оны 1 дүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээг 3 жилээр сунгалаа
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээний биелэлт, 2016-2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн байна. Ийн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хийсэн ажлын үр дүнг “Хангалттай сайн” хэмээн дүгнэж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу Ерөнхий захирлын хөдөлмөрийн гэрээг 100 хувийн саналаар гурван жилээр сунгах шийдвэр гаргалаа.
Нийгэм
Ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хийхгүй
Ирэх сарын 1-нээс дотоодын шилжин суурьших хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, өнгөрсөн онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлахаар хуульчилсан. Энэ дагуу ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хязгаарлах юм. Хуулийн дагуу бол шилжилт хөдөлгөөний хязгаарлалт долоодугаар сар хүртэл үргэлжилнэ.
Нийгэм
Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу ашиглах хэрэгтэй байгааг анхаарууллаа
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.
Нийгэм
Иргэд хүссэн хувийн эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжтой боллоо
Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий төрийн болон хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 175 мянган төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол "ЭМДҮЗ 28 дугаар" тогтоолоор ижил санхүүжилттэй буюу 400 мянган төгрөг болгож нэмэгдүүллээ.
Нийгэм
Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 29. Бархасвадь гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.
Нийгэм
Я.Амаржаргал: 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал В, С вирусний илрүүлэг шинжилгээ хийлгэсэн 90 мянган хүний хариу худлаа гарсан гэх мэдээлэлд тайлбар өглөө.
Тэрбээр ““Элэг бүтэн Монгол” бол хамгийн сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр. 2.7 сая хүнээ 2.5 жилийн хугацаанд энэ шинжилгээнд хамруулах ёстой. Одоогоор 1.3 сая хүн энэ шинжилгээнд хамрагдсан байна. Тэдний 10 орчим хувь нь С вирус, найм орчим хувь нь В вирусний халдвартай гэж гарсан.
Нийгэм
Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилт муу байна гэв
МҮЭ-ийн холбоо, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо хамтран өнөөдөр /2020.01.22/ Хэвлэлийн бага хурал хийлээ.
Нийгэм
Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, 3 хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд Улсад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.
Нийгэм
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч шалгаруулна
Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, 2019 оны 161 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтад урьж байна.
Нийгэм
Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ‘”Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа. Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 39 алба хаагч хамрагдсан юм.
Нийгэм
Коронавирустэй холбогдуулан ДЭМБ-аас шуурхай зөвлөмж гаргажээ
Хэдхэн хоногийн дотор хурдацтай тархаж байгаа коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчнөөр Япон улсад 35-39 насны эрэгтэй, Өмнөд Солонгост Хятадын Ухань хотоос ирсэн 39 настай эмэгтэй, мөн Тайланд улсад 2 хүн тус тус өвчилсөн нь тогтоогдоод байна.
Нийгэм
Сар шинийн баярыг угтсан "Хоггүй шинэлцгээе" аяныг зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Сар шинийн баярыг угтсан “Хоггүй шинэлцгээе” аяныг А/12 дугаар тушаалаар баталж удирдамж, төлөвлөгөөг Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, 9 дүүргийн Засаг дарга, асуудал хариуцсан Орлогч дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан аяны удирдамж, төлөвлөгөөг танилцуулан холбогдох үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Нийгэм
Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ
Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн 8 цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна.
Нийгэм
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Нийгэм