Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана
“Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв
УЛААНБААТАР ХОТ, ОРХОН АЙМАГТ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМ БОЛНО
Булган аймгийн Баян-Агт суманд газар хөдөллөө
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан болж байна
Канье Уэстийн эхнэр "Grammy Awards"-д нүцгэн "зочлов"
Японы тансаг байдал, өндөр зиндааг илэрхийлсэн Химежи цайз
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монголбанк: Банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл нийт зээлийн 3.7 хувийг эзэлж байна
Онцгой байдлын хэлтэст 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг.
Нийгэм
Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах Дэд хөтөлбөрийг анх удаа боловсруулж байна
Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байна.
Нийгэм
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаартай “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавин ажиллах тухай” захирамж, МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр өгөгдсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалт хийж байна.
Нийгэм
АЙРАГНЫ СОЁЛЫГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ УЛАМЖЛАЛД СУУРИЛСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ
Монгол улс “Хөхүүрийн айраг исгэх уламлжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авснаас хойш зохиогдож буй анхны Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо. Айрагны баярт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески нарын зочид, төлөөлөгч оролцлоо.
Нийгэм
Багахангай дүүргийн Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэлээ
Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Багахангай дүүргийн I дүгээр хороонд ашиглалтад орсон Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг танилцуулав. Ахмадын өргөө нь нийт 500.1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, амралтын өрөө, уулзалтын заал зэрэг өрөө тасалгаатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
Нийгэм
А.Амбасэлмаа:Нийт батлагдсан 298 тохиолдлын 289 нь эдгэрээд байна
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийт 399 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч сувилал руу шилжиж байна. Манай улсын нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 298 байгаа бол үүний 289 нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа есөн хүний долоогийнх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байа” гэлээ.
Нийгэм
Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандууллаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.
Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан юм.
Нийгэм
Зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалт эхлэв
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2019 онд нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийсэн.
Нийгэм
“Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо
Сүхбаатар дүүргийн хороодын сайн туршлагыг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Ү.Ганболд, , нийслэлийн Сургалт, судалгааны төвийн чиглүүлэгч багш нар болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд, хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцлоо.
Нийгэм
Элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулсан амжилтаар манай улс дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн хамт олон өнөөдөр 100 дахь мэс заслынхаа тайланг тавилаа. 2011 онд энэ төрлийн мэс заслыг Монголд хийх ажлыг эхлүүлэх гэж байхад манай улс элэгний эмгэг, хорт хавдар, нас баралтын тохиолдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг байсан.
Нийгэм
Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23:15 цагт газардана
Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр /2020.08.20/ Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.
Нийгэм
Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй.
Нийгэм
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын санаачилгаар “Ухаалаг Улаанбаатар” танхимын хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн ИТХ болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ хамтран “Ухаалаг Улаанбаатар” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, "Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-ын тэргүүн, доктор Д.Жаргалсайхан болон залуу судлаачид, мэргэжилтнүүд оролцсон юм.
Нийгэм
ХҮСЧ БУЙ ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭН БАЙГУУЛЪЯ
“Нэгдсэн үндэсний байгууллага”-ын 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газраас “Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя” уриан дор төрийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтанд НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд С.Зулпхар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Нийгэм
Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөх нэн ховор үзмэрүүдийг дэлгэнэ
Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Дэлхийн II дайны төгсгөл:
Нийгэм
МТЗ:Далан үерт автсан нь усны судалгаа сайн хийгдсэнийг, уг хэсэгт гүүр барих нь зөв байсныг нотолж өглөө
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан гүүр үeрт автлаа гэсэн ташаа мэдээлэл сошиалаар нэлээд явж байна. Гэвч усанд автсан хэсэг бол төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр зам гэдгийг “Монголын төмөр зам” компаниас тайлбарлаж байна.
Нийгэм
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын ажлын явцтай танилцлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл орон нутгийн томилолтоор Хэнтий аймгийн Дадал суманд ажиллалаа. Энэ үеэр Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаадын ажил болон тэдний тулгамдаж байгаа асуудлуудтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Нийгэм
Эрүүл мэндийн төвүүдэд 4.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг шийдэж өгчээ
Өнөөдөр /2020.08.17/ Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 12, ХӨСҮТ-д нэг, ЗӨСҮТ-д нэг, НЦУГ-т 65 бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өглөө. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 81 автомашинаар иргэдэд үйлчилж байна. Стандартын дагуу 10.000 хүн ам тутамд нэг автомашин үйлчлэх ёстой гэж үзвэл 130-140 автомашин шаардлагатай байгаа юм
Нийгэм