ХААНА БОЛОХ: Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборт шайбтай хоккей, Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейк, Орхон аймгийн “Сархиа” цанын баазад уулын цана, гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана.
МӨНГӨН УРАМШУУЛАЛ: Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын 2.1 дэх заалтаар алтан медаль 600 мянга, мөнгөн медаль 400 мянга, хүрэл медалийг 200 мянган төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал дагалдах бөгөөд нийтдээ 190 сая төгрөгийн мөнгөн шагналыг медаль авах тамирчин хүүхдэд, дасгалжуулагчдад олгох юм. Өмнөх наадамд 288 тамирчин, 15 дасгалжуулагч нийт 303 хүнд 121 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон билээ.