Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРӨӨР 936 ИРГЭНИЙГ ТӨРИЙН АЛБАНЫ НӨӨЦӨД БҮРТГЭЛЭЭ
Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн 887 иргэнийг нийслэлийн, 49 иргэнийг Төв аймгийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэхээр шийдвэрлэжээ. Өнөөдөр тохиож буй НҮБ-ын төрийн албаны өдрөөр Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийн банкинд ийн 936 хүн нэмэгдлээ.
Улс төр
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан.
Улс төр
Т.Бэгзсүрэн: Нас баралт долдугаар сарын эхэнд өсөх магадлалтай, өдөрт 15 хүрч тохиолдох тооцоолол гарч байна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцлээ.
Улс төр
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д ажлын айлчлал хийж байна
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ОХУ-д хийж буй ажлын айлчлал 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Тэрээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгугийн урилгаар “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хурал”-д оролцож байгаа юм.
Улс төр
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталлаа
Монгол Улсад 2020 оны байдлаар 12,324 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг бага балчир насанд нь илрүүлэн нэн даруй хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээнд хамруулах талаар олон улсын чиг хандлага,
Улс төр
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм.
Улс төр
Хуулийн хугацааг сунгаж, зарим нэмэлт, өөрчлөлт оруулна
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ.
Улс төр
Дүүрэг бүрт хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулна
Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв”-ийг байгуулж байна.
Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр тус төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.
Улс төр
Түр хорооны гишүүд Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллалаа
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавьж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо” өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллав.
Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уулд хэрэгжиж буй спортын бүтээн байгуулалтын төслүүдийн явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжиж буй спортын бүтээн байгуулалтын төслүүдийн явцтай танилцлаа.
Улс төр
Онцгой байдлын албанд Байлдааны туг, техник хэрэгсэл гардуулж өглөө
Орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсөний 17 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөө inдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад дээр ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албанд Байлдааны туг гардуулахаар шийдвэрлэснийг ойн энэ өдөр Шадар сайд ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм.
Улс төр
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Францын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, гэрээ хэлэлцээрийн шатанд яваа төсөл хөтөлбөрүүдийн явц байдал, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бодит үр дүн бүхий технологийн шийдлүүдийн талаар санал бодлоо солилцлоо.
Улс төр
Явуулын амбулаторид ихэвчлэн халдварын хавьтал болсноо мэдсэн иргэд хандаж байгаа гэв
Халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эмнэлзүйн яаралтай тусламж үйлчилгээг хүргэж, эмчилгээний зөвөлгөө мэдээлэл өгөх зорилгоор УОК-ын шийдвэрийн дагуу дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлсэн.
Улс төр
Т.Аюурсайхан:Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарна
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан өнөөдөр (2021.06.17) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
Улс төр
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.
Улс төр