Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Бэгзсүрэн: Нас баралт долдугаар сарын эхэнд өсөх магадлалтай, өдөрт 15 хүрч тохиолдох тооцоолол гарч байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, судлаач, доктор Т.Бэгзсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр эмнэлгүүдийн ачаалал ирэх долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна гээд үүнийг өдөрт халдвар авч байгаа хүний тоо эмчлэгдээд, эмнэлгээс гарч буй хүний тооноос их байгаатай холбон тайлбарлахын зэрэгцээ нас баралт долдугаар сарын эхний өдрүүдэд өсөх магадлалтай, өдөрт 15 хүрч тохиолдох тооцоолол гарч байна гэв. Мөн 10, эсвэл 16 хоног хөл хорио тогтоовол халдварын тоо буурна гэсэн тооцооллыг танилцууллаа. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан салбарын сайд болон Эрдэмтдийн зөвлөлөөс гишүүдийн асуултад оновчтой бус, дутмаг хариулт өгч буйд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газар иргэдэд мэдээлэл муу өгч байна, нөхцөл байдлын улмаас ямар шийдвэр гаргах талаараа ойлгомжтой, тодорхой мэдээлэл, тайлбар өгч баймаар байна, яах нь ойлгомжгүй байж болохгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.

4 Сэтгэгдэл
nas baraltiin statistik medee harah heregtei. jild hatgaagaar 500 orchim hun nas baardag. bygdiig kovidtoi hamaaruulj bolohgui.bas kovid emchilgeeg zuv hiih arga zyi bolovsryylaya. emchilgee tohirohgui baigaa yavdal bn. ter n buurund hundrel uchruulah dutagdald oroh geh met
haldvariin tarhaltiig odoo barij chadahgyi. eruul mendiin baiguullaaga odoo zuvhun hundrelees yaj sergiileh ve, hundersen hyniig yaj avrah ve gedegt gol anhaarlaa handuulah n zuv. haldvaraas sergiilehiig ard tumen uursduu shiidne.hol horio asuudliig shiidehgyi. darhlaag vaksinaar bolon haldvar avch edgersnee togtono
Ийм ажилд зөвлөж байгаа судлаачид бол магадлалын онолоор биш нарийн загвар дээр суурилсан тооцоо, нотолгоогоор санаа оноогоо боловсруулан гаргадаг байвал зүгээрсэн...
Хөл хорио хийсэн нь др бх, улиралын ажил хийдэг хүмүүс нэг мөсөн сүйрч бна(ажил орлогогүй)
Хамгийн их уншсан