Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРӨӨР 936 ИРГЭНИЙГ ТӨРИЙН АЛБАНЫ НӨӨЦӨД БҮРТГЭЛЭЭ

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн 887 иргэнийг нийслэлийн, 49 иргэнийг Төв аймгийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэхээр шийдвэрлэжээ. Өнөөдөр тохиож буй НҮБ-ын төрийн албаны өдрөөр Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийн банкинд ийн 936 хүн нэмэгдлээ. Нийслэл, Төв аймгийн онцгой комиссын зөвлөмж, Салбар комиссын саналыг үндэслэн төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл шинээр гаргасан хуваарийн дагуу халдвар хамгааллыг дэглэмийг чанд сахин, Улсын онцгой комисс, Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын Ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулжээ.

2021 оны төрийн албаны ерөнхий шалгалт өгч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Та өөрийн нэвтрэх эрхээрээ орж QR код бүхий дүнгийн хуудсаа хэвлэн авах боломжтой. Энэ удаагийн шалгалтын гэрэл зургийг үзнэ үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан