АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ
Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ
Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Эмэгтэй сурагчид нэгнээ зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Ахлах ангийн эмэгтэй сурагч нэг охиныг зэрлэгээр зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Нийгэм
"Орон нутгийн машин хотод хоёроос дээш хонох тоолонд 5000 төгрөг төлнө"
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зорчих тарифын тухайд баталсан. Баталсны дараа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй дотоодын хэргийн яаманд бүртгүүлдэг. Бүртгүүлж, захиргааны актын эмхтгэлд хэвлэгдсэнээр дүрэм, журам хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Иргэд гэрээсээ гараад автобусанд суухад 500 төгрөг төлдөг. Гэхдээ дамжин суултын 30 минутад амжиж суухгүй бол дахин 500 төгрөг төлж зорчдог. Ингэснээр дунджаар тооцож үзвэл нэг иргэн өдөрт 1500-2000 төгрөг төлж автобусаар зорчиж байгаа юм.
Нийгэм
Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37 градус хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37…-39 градус, бусад хэсгээр -31…-33 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.
Нийгэм
“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулна
“Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар буюу нэг зуухаар өргөтгөж байна. Өргөтгөлийг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулах аж. Тус станцын хүчин чадлыг өргөтгөснөөр цагт 116МВт дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангах ач холбогдолтой юм.
Нийгэм
СУРАГГҮЙ БОЛСОН 5 ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Онцгой байдлын байгууллагад 15:00 цагийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй болсон 6 дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу аймгуудын Онцгой байдлын газруудын алба хаагчид ажиллаж байна.
Нийгэм
Улаанбаатар хотоос урагшаа болон баруун чиглэлд гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
Цаг агаар, автозамын нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос гарах зарим чиглэлийн хөдөлгөөнийг түр хязгаарласан талаар Улсын онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос урагшаа чиглэлд (Өлзийтийн хяналтын цэг) болон баруун чиглэлд (Эмээлтийн хяналтын цэг) гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны 13:30-15:30 цагийн хооронд түр хязгаарлав.
Нийгэм
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуу хүчтэй цасан шуургатай байна
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд цас хусах ажлыг Шуурхай ажлын хэсэг гүйцэтгэж байна. Тус чиглэлд цас ихээр орж шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй тул жолооч тээвэрчид зорчихгүй байхыг анхаарууллаа.
Нийгэм
"Говь-Алтай аймагт айлын гэр нурж, долоон машины шил хагарсан мэдээлэл ирсэн" "Говь-Алтай аймагт айлын гэр нурж, долоон машины шил хагарсан мэдээлэл ирсэн"
Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл өглөө. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн байдлаар баруун талаас агаарын хүчтэй урсгал орж ирсэн. Баруун аймгуудын нутгаар цас орсон, цасан шуургатай 24 цагийг өнгөрөөлөө. УОК-т цасан суусан 16 дуудлага ирсэн. 352 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, 66 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.
Нийгэм
С.Мишиг: Галыг санаатай тавьсан гэдэгт 99.9 хувь итгэлтэй байна
Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сан ТББ-ын тэргүүн С.Мишиг “Бид энэ гал захиалгатай гэдэгт 99.9 хувь итгэлтэй байна. Гал гарах үед харуул хамгаалалтын хяналтын камер хэвийн ажиллаж байсан. Камер бичлэгийг 30 хоног хадгалдаг хард дисктэй. Гэтэл хард дискэд 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойших бичлэг алга, хадгалаагүй байна гэсэн үг. Дэлгэцэн дээрээ бол камер хэвийн ажилласан. Битүүний урд өдөр худалдаачдын анхаарал сарнисан үед мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн юм биш биз гэж хардаж байна. Өмнө нь бичлэг хадгалж, ухрааж үзэж болдог байсан камерт яагаад долоо хоногийн бичлэг байхгүй байна вэ.
Нийгэм
Ховд-Булган-Улсын хил чиглэлийн замыг хааж автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ
Өнөөдөр өглөө 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна. Тухайлбал, Ховд аймгийн чиглэлийн А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж хүчтэй шуурсны улмаас зам хаагджээ. Иймд Аймгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд тээвэрчид, жолооч нарыг тус чиглэлд зорчихгүй байхыг зөвлөв.
Нийгэм
"Галын улмаас хүн бэртээгүй, спорт заал бүрэн шатсан"
Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн Спорт заалны барилгад 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 19:00 цаг орчимд гал гарч, барилга бүрэн шатаж, ноцтой эрсдэл үүслээ. Галын улмаас хүүхэд, багш, ажилтан, албан хаагч өртөж, гэмтээгүй тухай тус сургуулийн захирал П.Баттуяа албан ёсоор мэдэгдсэн.
Нийгэм
Монгол Улсын иргэд Вьетнам руу 30 хүртэлх хоног визгүй зорчино
Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчдог болно. БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болохыг албаныхан мэдээллээ.
Нийгэм
ХӨХ СУВД МӨСНИЙ БАЯР ИРЭХ САРЫН 2-3-НД БОЛНО
"Хөх сувд-2024" мөсний баяр 3 дугаар сарын 2, 3-нд Хөвсгөл аймаг, Хатгал тосгонд болно. 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар уг баяр эхлэлээ тавьсан түүхтэй.
Нийгэм