Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй, -6 градус хүйтэн. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр.
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс шөнөдөө секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 7-12 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар Фён салхины нөлөөгөөр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгороор -17…-22, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -11…-16, Алтайн нурууны ар бэлээр +4…+9, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…-1, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж цаг агаарын аюултай үзэгдэл болохыг анхаарууллаа.