Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ Боксын УАШТ хагас шигшээ тулаанаар үргэлжилж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ
УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.Хуулийн төсөлд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ. Тус хуулийн төсөлд тусгасан зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын багц ажил болон магадлашгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан