Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
"Галын улмаас хүн бэртээгүй, спорт заал бүрэн шатсан"

"Галын улмаас хүн бэртээгүй, спорт заал бүрэн шатсан"

Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн Спорт заалны барилгад  2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 19:00 цаг орчимд гал гарч, барилга бүрэн шатаж, ноцтой эрсдэл үүслээ. Галын улмаас хүүхэд, багш, ажилтан, албан хаагч өртөж, гэмтээгүй тухай тус сургуулийн захирал П.Баттуяа албан ёсоор мэдэгдсэн.

Улаан Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 32 бүлэгт 874 сурагч, 106 багш, ажилтан ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна. Дотуур байранд 120-133 хүүхэд амьдарч байна.

Тус сургууль нь 4 хичээлийн байртай. 1968, 1983, 2008 онуудад тус тус ашиглалтад орсон. Эдгээр хичээлийн байрууд нь 420 хүүхдийн хүчин чадалтай. Дотуур байр 2019 ашиглалтад орсон, 75 хүүхдийн хүчин чадалтай. Спорт заалны барилга 2003 онд ашиглалтад орсон. Төмөр карказан рамтай, модон барилга байсан.

Улаан Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар график гарган гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан. Шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч, хүүхэд багачуудын сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг ойрын өдрүүдэд тогтмол өгч байна. Тиймээс боловсролын сургалтын бүх шатны байгууллагууд дулаан, цахилгааны хэвийн, найдвартай байдлыг хангах, хаалга, цонх, салхивчийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвшихийг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан