Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шингэрүүлсэн хийн түлш ашигласнаар агаарын бохирдол 95-98 хувиар боломжтой Р.Чингис: Намайг төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр гүтгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна Шуурхай штабын хуралдаан болж байна ХЭҮК: Тайван жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийг зөвлөлөө Түймрийн улмаас Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хойшлуулжээ Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо Экспортын 90 хувийг эзэлдэг уул уурхайн салбарыг дотоодын үйлдвэрлэгчид өсөлтийн хөшүүргээ болгох потенциал байна СЗХ: Даатгалын хураамжийн зохицуулалтыг хэвээр үлдээж, шинэчилсэн журмыг хүчингүй болгов 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ЦАГЛАВАР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАГДЛАА Д.Ариунбаатар: Халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна
Шуурхай штабын хуралдаан болж байна

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан болж байна.

Тус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд танилцуулгатай холбогдуулан ногоон бүс байгуулах, айл өрхийг хийн түлшинд холбох, “Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний баяжуулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудал дээр  тооцоо судалгааг сайтар хийж, салбар хоорондын уялдааг сайжруулан, яаралтай  технологийн шинэчлэл хийх, тодорхой шийдвэрт  хүрэх хэрэгтэй гэдгийг онцолж, штабын гишүүдэд үүрэг, чиглэл өгч байна.

Шуурхай штабын хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НЗДТГ-ын дарга, орлогч дарга нар болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан