Ахлах ангийн эмэгтэй сурагч нэг охиныг зэрлэгээр зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хэрэг хэзээ, хаана, юунаас болсон зэрэг шалтгаан нөхцөлийг тодруулахаар алба хаагчид ажиллаж байгаа аж. Одоогоор гомдол мэдээллийн түвшинд буюу олон нийтийн цахим сүлжээнд гарсан мэдээлэлтэй холбогдуулан бүртгэлд авч шалгаж эхэлсэн байна.
Өвсөр насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд холбогдох байгууллагаас анхаарууллаа.