АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ
Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ
Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын амрах хуваарь
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур авто замын боомт сар шинийн баяраар гурав хоног амарна. Тодруулбал, Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн "Цагааннуур-Ташанта" боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоожээ. Тус хуваарийн дагуу боомтууд сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 10-12-ны өдөр амарна. Харин энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллана. Тэгвэл бусад боомтуудын баяраар ажиллах, амрах хуваарийг танилцуулж байна.
Нийгэм
Амралтын өдрүүдэд Хүчит шонхор захын зүүн болон урд талын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна
Бямба, Ням гарагт буюу хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Дэнжийн мянга дахь Хүчит шонхор худалдааны төвийн зүүн болон урд талын замыг 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.
Нийгэм
Оршин суугчдын хохирлыг барагдуулахад даатгалын компаниуд "хөдлөхгүй" байна
Газ дэлбэрсний улмаас гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид Баянзүрх дүүрэгт байрлах "Интернэйшнл" зочид буудалд түр байрлаж буй. Нийслэлээс түрээсийн байр хөлслөх санхүүжилтийг нь одоогоор шийдээгүй байгаа бөгөөд зарим оршин суугчид нь байраа түрээсэлж эхэлсэн гэдгийг оршин суугчдын төлөөлөл мэдээллээ.
Нийгэм
Замын хөдөлгөөний ачаалал ихэсч, тэг зогсохыг анхааруулав
Тээврийн цагдаагийн албанаас цагаан сарын баярын өдрүүд ойртсонтой холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөн нэмэгдэж байгааг анхаарууллаа. Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийж, сар гаруй хугацаанд хэрэгжсэн шийдвэрийн хугацаа хоёр хоногийн өмнө /2024.01.31/ дууссан.
Нийгэм
"Нийтийн тээвэр 350 жолоочийн дутагдалтай"
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад цаашид олон талт үе шаттай арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг хэлэв. Тэрээр "Тэгш, сондгой хязгаарлалтыг зогсоосноор түгжрэл нэмэгдэж, нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Цаашид урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байх юм. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400 мянга нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байгаа.
Нийгэм
Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр дуусна
Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй.
Нийгэм
Автобусны чиглэлээр санал асуулга авахыг иргэд шаардав
Нийтийн тээврийн салбарт энэ онд цогц шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулахаар албаныхан төлөвлөөд буй. Тухайлбал, парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийж үүний зэрэгцээ нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлээд буй. Тооцоо төлөвлөгөөний дагуу энэ сарын 20-ноос нийтийн тээврийн автобуснууд шинэ чиглэлээр үйлчилж эхэлсэн. Гэвч маргаан дагуулаад байсан чиглэлийн өөрчлөлт хичээл сургууль эхэлсэн өдрүүдэд иргэдэд бүр хүндрэл учруулж эхэлжээ.
Нийгэм
Цагаан сарын дараа “S Outlets”-ын талбайг бүрэн чөлөөлнө
Сэлбэ гол дагуу үерийн бүс дэх “S’Outlets” дэлгүүрийн агуулахын барилгыг хоёр хоногийн өмнө буулгаж, барилгын хаягдлыг өчигдөр шөнө цэвэрлэж дууссан байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс барилгыг буулгасан юм. Барилга буулгалтыг тус дэлгүүрийн 10 орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор, хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг ирэх хоёрдугаар сард буюу цагаан сарын дараа буулгаж талбайг бүрэн чөлөөлөх болсон байна.
Нийгэм
Сэрэмжлүүлэг: 1072 хувьцааны данс нээж өгнө хэмээн залилж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны өнгөрсөн хугацааны ногдол ашгийг цагаан сарын өмнө болон хойно хоёр хувааж тараана гэж буй. Тэгвэл уг мэдээллийг гарсантай холбогдуулан "Хувьцааны данс нээж" өгнө гэх утгатай залилангийн хэрэг үйлдэх болжээ.
Нийгэм