ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкт халдварын эсрэг 2000 тун вакцин ирнэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана
Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
Монголбанк 2025 оны 1 дүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
Д.Батбаяр: Одоо улс төр хийх биш, ажил хийж шийдвэр гаргах цаг
Стандартуудыг шинэчлэх ажлыг хэрэгжүүлнэ
Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж,
Нийгэм
“Эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийгэм
Сүхбаатар аймаг энэ сарын 23-наас эхэлж авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
Аймгийн Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны хуралдаанаар тус аймгийн бүх сумдаас гарах болон сумд руу орох авто машины хөдөлгөөнийг 02 дугаар сарын 23-ны 18 цагаас 26-ны өдрийг дуустал хязгаарлахаар боллоо.
Нийгэм
Адууны мах, аарц түлхүү хэрэглэхийг ХХААХҮЯ-наас уриаллаа
Амьсгалын замын халдварт өвчний үед аарц түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Аарц нь цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй үл орлогдох амин хүчлээр баялаг уураг, С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодис агуулдаг.
Нийгэм
Дорнодод 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Царилтын хошуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т, Ө-46°58’12” У-116°19’30”/ 02.19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт ирүүлжээ.
Нийгэм
С.Амарсайхан:Амны хаалтыг нөөц боломжоо ашиглаж үйлдвэрлэж хэрэглээгээ хангах хэрэгтэй
Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа.
Нийгэм
ИЛ ЗАДГАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн автобусны буудалд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа хийж байсан иргэн Н.Б-ийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. Иргэд зориулалтын бус орчинд ил задгай, машинаас худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч өөрсдийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.
Нийгэм
С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байгаа юм.
Нийгэм
“Монголын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнг Варшав хотноо гаргана
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзав. Энэ онд Польш, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй.
Нийгэм
Халдварын сэжигтэй БНХАУ, ОХУ-ын 15 зорчигчийг буцаасан байна
Шинэ коронавирус COVID-19-ийн тархалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн боомт дээрх алба, хэлтэс 01.06-наас өндөржүүлсэн байдалд хяналт тандалт, ариутгал халдваргүйтгэлийг хийн ажиллаж байна.
Нийгэм
АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖТАЙ мэдээлэлд итгэхийг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа
Дэлхий даяар коронавирусийн халдварын нийт тоо 75,122, нас барсан хүний тоо 2,005 болсон бол халдвар туссаны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 12,624 болжээ. Халдварын голомттой хөрш зэргэлдээ манай улсын хувьд “Өндөр эрсдэлтэй” орны тоонд орсон. Тиймдээ ч иргэдийн дунд халдвар тархсан байх магадлалтай гэсэн айдас байсаар байна. Ийм цаг үед санаатай болон санаандгүй байдлаар худал мэдээлэл тараасан хэргүүд сүүлийн үед гараад буй. Хуулийн байгууллагууд шуурхай ажиллаж худал мэдээлэл тараасан этгээдүүдийг олсныг өмнө нь бид мэдээлсэн.
Нийгэм
Говь-Алтай аймагт өнгөрсөн шөнө хүн амины хэрэг гарчээ
Говь-Алтай аймагт гарсан хүн амины хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр “Өнөөдөр өглөөний 04:20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэдэг дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Тус мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажилласан. 30 настай Б гэгч нь нас барсныг тогтоосон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Нийгэм
ААН байгууллагуудыг ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэгджээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх.
Нийгэм
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргүй тараана
Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байгаа юм. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо эхний ээлжинд 10.000 маск оёж, юм бүхний түрүүнд явдаг эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байна.
Нийгэм
Зургаан аймагт сар шинээр ОРОХ, ГАРАХ хөдөлгөөнийг хязгаарлав
Эрүүл мэндийн яамны хоёрдугаар сарын 17-нд хийсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал “Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийлээ. Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Шаардлагатай бол орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж магадгүй. Аймаг, орон нутгийн онцгой комисс сумуудад хөл хорио хязгаарлалт хийх хэрэгтэй байгаа” гэж мэдэгдсэн билээ.
Нийгэм
АНУ-ын талаас коронавирусийн эсрэг хэрэгцээтэй зүйлээр дэмжин туслахаа илэрхийлэв
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзах үеэр, АНУ-ын талаас коронавирусний халдварын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийллээ.
Нийгэм
(COVID-19)-ын эрсдэлийн үнэлгээг яг одоо хийж байна
Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан удирдлагын баг болон Нийслэлийн засаг даргын тамгын газар, Сангийн яам, Эрчим хүчний яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран коронавируст халдвар (COVID-19)-ын эрсдэлийн үнэлгээг яг одоо хийж байна.
Нийгэм