Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд 2000 орчим хүүхэд сурах сургуультай боллоо
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Ууц 350-700 мянган төгрөгийн үнэтэй байна
Багшийн туслахаар ажиллахаар бэлтгэгдсэн 119 иргэн байна
Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг Ипотекийн зээлд шуурхай хамруулна
Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно
"Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 51.417 азтан тодорчээ
“Харбин-2025” Азийн өвлийн наадам эхлэхэд 23 хоног үлдлээ
ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАРИЛГА, ХҮНС, ЭРҮҮЛ МЭНД САЛБАРТ ТӨВЛӨРЧ ХУРАЛДЛАА
Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.
Нийгэм
11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хааж, буулгана
Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн.Хот чиглэлийн төмөрбетон гүүрийн 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн хойно үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн хойд талын Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далангийн засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна.Энэ талаар ГУББГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.
Нийгэм
Зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдийг өөрчилнө
Энхтайваны гүүрнээс урагш Тэмээтэй хөшөөтэй уулзвар хүтэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 10 дугаар сарын 21-ний 06:00 цагийн хооронд хаана. Энэ үеэр нийтийн тээврийн М:3, Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:18Б, Ч32Б, Ч:34, Ч:42, Ч:44, Ч:50, Ч:52, Ч:53, Ч:55, Ч:58, Ч:61, Ч:65, Ч:69Б, Ч:71, Ч:72, Ү:31, Х:19, ШҮ:2 чиглэлүүд ЭНЭ зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Нийгэм
Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг хүлээн авлаа
Тодруулбал, авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг тус бүр хүлээн авч, Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хүлээлгэн өгнө.
Нийгэм
БЗД: Дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ
Хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Ж.Энхбаатар, АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Б.Одбаяр нар сонгогдсон. Харин хурлын даргаар Хурлын Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ч.Мэндсайханыг сонгосон.
Нийгэм
Нийт 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 291 тарваганы мах илрүүллээ
Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод давхардсан тоогоор 62 хоног 3100 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ.Хяналт шалгалтын хүрээнд нийт 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлэн, зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна
Нийгэм
“УБТЗ” ХНН: Энэ онд 431 мянган тонн шахмал түлш түүхий эд тээвэрлэсэн
Хүйтний улирал эхэлж байгаа энэ цаг үед нийслэл болон томоохон хотуудын Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН анхаарч, өөрийн эзэмшлийн 1,800 шахам вагоныг эрчим хүчний нүүрс тээвэрт явуулж байна.
Нийгэм
Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
СХД-ийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ний өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
Өөрөөр хэлбэл цахим платформд бүртгэлтэй хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн зөрчлийн хуулиар торгуулахгүй гэдгийг нийтийн тээврийн бодлогын газраас хэлж байна. Албан бус тоогоор 25 мянга орчим хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн цахим платформд бүртгүүлжээ.
Нийгэм
2024 оны II ээлжийн цэрэг татлагатай холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчоо хуралдлаа
Хуралдаанаар цэрэг татлагыг зохион байгуулах байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүр хурдан хугацаанд шийдвэрлэх асуудлаар хэлэлцлээ. Мөн хуралдааны үеэр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс цэрэг татлагад хамрагдах эрчүүдийн эрүүл мэндийн асуудал болоод цаашид анхаарах шаардлагатай зарим зүйлсийн талаар мэдээлэл хүргэлээ.
Нийгэм
Өчигдөр орой 2 байршилд авто зам хааж, шинэчлэхээр болов
Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэлх авто замыг аравдугаар сарын 16-ны өдрийн 22:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Баянгол дүүрэг, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Нийгэм