Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо Экспортын 90 хувийг эзэлдэг уул уурхайн салбарыг дотоодын үйлдвэрлэгчид өсөлтийн хөшүүргээ болгох потенциал байна СЗХ: Даатгалын хураамжийн зохицуулалтыг хэвээр үлдээж, шинэчилсэн журмыг хүчингүй болгов 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ЦАГЛАВАР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАГДЛАА Д.Ариунбаатар: Халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна О.Хуншагай: 2024 онд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд хуучин үнээрээ төлнө Цахим орчинд ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд баривчлах шийтгэл оногдууллаа О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэх шийдвэрийг хүчингүй болгосон 2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин нэмэгдэнэ Б.Одбаяр: Өмнөх зохицуулалтаар жилд 18-20 км зам засах боломжтой байсан
Экспортын 90 хувийг эзэлдэг уул уурхайн салбарыг дотоодын үйлдвэрлэгчид өсөлтийн хөшүүргээ болгох потенциал байна

Зургийг: Mark Ralston/Bloomberg

Монголын уул уурхайн салбарын нийлүүлэлтийн сүлжээнд дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар Азийн Хөгжлийн банкны судалгааг онцолж байна.Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн түүх маш тогтворгүй, “boom-bust” хэв маягийн мөчлөгийг утгаар нь харуулсаар ирсэн нь нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг болтлоо өссөн уул уурхайн салбарын давамгайлалтай холбоотой.Эдийн засгийг нуруундаа үүрч буй энэ салбарыг дагаад дотоодын үйлдвэрлэгчид яагаад бизнесийн боломжоо нэмэгдүүлж чадахгүй байгааг Азийн Хөгжлийн банкны эдийн засагчид судалж, төрөлжсөн, дархлаатай эдийн засаг бий болгох боломжит шийдэл эрэлхийлжээ.

Хамаарлаараа дэлхийд хоёрдугаарт

Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын бараа, бүтээгдэхүүний экспорт нүүрс, зэсийн баяжмал, мөнгөжүүлсэн алт, төмрийн хүдэр, түүхий газрын тос гэсэн тавхан түүхий эдээс асар хамааралтай болжээ. Энэ хугацаанд Монгол Улс эдийн засгийн болон төлбөрийн тэнцлийн гурван том хямралтай тулж, дөрвөн удаа уул уурхайн огцом өсөлтийн мөчлөгийг туулсныг Азийн Хөгжлийн банк “Дотоодын үйлдвэрлэгчид Монголын уул уурхайн нийлүүлэлтийн сүлжээнд оролцоотой юу” нэртэй судалгаандаа онцолсон байна.Уул уурхайн бус салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулах хувь нэмэр 1990 оноос хойш тогтмол буурах чиг хандлагатай байв. Тухайлбал: 2002 онд 89.4 хувь байсан бол 2022 оны байдлаар 74.2 хувь болсон байна. Тэгвэл уул уурхайн салбар 2011 оноос хойших бараа, бүтээгдэхүүний нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалын 73 хувь, аж үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувийг бүрдүүлжээ.Эдийн засаг дахь уул уурхайн салбарын оролцоог хэмждэг Олон улсын Уул уурхай, металлын зөвлөлийн индексэд Монгол Улс 2016 онд дэлхийд 20 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд хоёрдугаар байр руу цойлж, Буркина Фасогийн дараа бичигдэж эхэлсэн нь дээрх хамаарлын бодит цар хүрээг харуулж байна.

 

Потенциал хангалттай бий

Гэтэл Монголын уул уурхайн энэ өсөлтөөс уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, нийт худалдан авалтад дотоодын бүтээгдэхүүний эзлэх хувьд үзүүлсэн шууд нөлөөлөл маш бага байжээ.Азийн Хөгжлийн банкны эдийн засагчид уг нөлөөллийг тогтоохын тулд уул уурхайн 82 компанийн мэдээлэлд шинжилгээ хийж, 2016-2020 оны хооронд уул уурхайн салбар дахь нийт худалдан авалтын 93 хувийг, нийт борлуулалтын 38 хувийг дотоодын нийлүүлэгч, гэрээлэгчдийн хангасан бараа үйлчилгээ эзэлснийг тооцоолсон байна. Хэдий тийм боловч машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг, түлш гээд салбарын нийлүүлэлтийн сүлжээнд импортын бүтээгдэхүүн, үйлчилгээ давамгайлдаг нь Монголын урсгал данс тогтмол өндөр алдагдалтай гарч, цаашлаад дотоодын үйлдвэрлэгчид энэ сүлжээнд бизнесийн боломжоо нэмэгдүүлж чадахгүй байгааг тайлбарлаж байна.Хэрэв уул уурхайн компаниудад нийлүүлдэг нийт бараа, үйлчилгээний дор хаяж 1/3-ийг дотоодын үйлдвэрлэгчид нийлүүлбэл бараа бүтээгдэхүүний гадаад худалдааны тэнцлийг 27 хувиар дээшлүүлнэ гэж Азийн Хөгжлийн банк судалгаандаа онцолжээ.Уул уурхайн салбарт дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог дэмжих потенциал Монголд хангалттай бий гэж үзсэн байна. Тухайлбал: хоол хүнс, барилгын материал, аюулгүй байдал, хамгаалалтын тоног төхөөрөмж, ариун цэврийн бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэргийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой. Тиймээс уул уурхайн салбарт түшиглэн эдийн засгийн төрөлжилт, дархлааг нэмэгдүүлэх бодлогын дараах зөвлөмжүүдийг Азийн Хөгжлийн банк хүргэжээ.

 

  • Хувийн хэвшлийн чадавхыг бэхжүүлж, дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх олон талт хөгжлийн арга барил хэрэгжүүлэх
  • Нийлүүлэлтийн сүлжээнд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн интеграцийг сайжруулахын тулд банкнуудын факторинг, авлагын санхүүжилтийн үйлчилгээг дэмжих
  • Уул уурхайн компаниудын дотоодын нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээний худалдан авалтыг тогтмол, үр дүнтэй, ил тодоор мэдээлэх, хянах механизм бий болгох

Эх сурвалж: Блүүмбэрг ТВ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан