Төрийн өмчийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Боловсролын яам, “Эрин-Интернэшнл” ХХК-ийн “Эрин эверест интернэшнл” сургуулийг бүх тоног төхөөрөмж, ширээ сандал, гадаа талбайн хамт төрд худалдан авч, төрийн өмчийн сургууль болгох гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг ёслолд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэг, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Энхтөр, “Эрин-Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Обэ Сэйжи, ТУЗ-ийн гишүүн Кэничи Хигаки, гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр, дэд захирал Б.Даваасүрэн, хуульч Ц.Цэрэнжээ нар байлцав.
Засгийн газрын тогтоол гарч, Боловсролын яамны ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, санхүүгийн уян хатан харилцан ашигтай байх нөхцөлүүдийг судлан, олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ жишиг болох хэлэлцээрийг амжилттай хийлээ.