Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ

Дэлхийн улс орнууд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор технологийн дэвшил, инновацид суурилсан теле хяналтын камер (CCTV) өргөнөөр ашиглаж байна.Цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийн эрүүл, оюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нута дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт 20.526, нийслэлд 29.763, нийт 50.289 камерыг байршуулсан нь олон улсын камержуулалтын стандарт, хүрэх түвшний 73.2 хувьд хүрээд байгаа юм.Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суунаа газраасаа алга болсон бага насны 200 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсныг олж, тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв” 30-ыг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн юм.Энэхүү төслийг цаашид хэрэгжүүлэх ажилд иргэн, хуулийн этгээд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсоноор ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан