2023-2024 оны хичээлийн жилд 110, 2024 оны арваннэгдүгээр сард 32 иргэн МУБИС-ийн багшийн туслах бэлтгэх сургалтад хамрагдаж, төгссөн.
Улсын хэмжээнд 44-өөс дээш хүүхэдтэй 1 дүгээр ангийн 192 бүлэг, 2 дугаар ангийн 164 бүлэгт багшийн туслах ажиллах боломжтой байна.
Өнөөдрийн байдлаар 1 болон 2 дугаар ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 иргэний нөөц байна.
Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод 18 багшийн туслах, орон нутагт багшийн туслахаар бэлтгэгдсэн 4, багш мэргэжилтэй 9 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна.
Түүнчлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах 11 багшийн туслахыг бүтэц, орон тоогоо шийдвэрлэн ажиллуулж байна.