Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг Ипотекийн зээлд шуурхай хамруулна

Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг Ипотекийн зээлд шуурхай хамруулахаар болжээ.

Ипотекийн зээлд 2025 онд нийтдээ 1.2 их наяд орчим төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. Ингэхдээ залуу гэр бүлийг дэмжих үүднээс 35 хүртэлх насны залуучуудыг дараалалгүй Ипотекийн зээлд хамруулах юм байна.

Мөн амины орон сууц барих гэж байгаа иргэдийг Ипотекийн зээлд хамруулахаар болж байгааг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Хэлтсийн дарга н.Батболд ярилаа.

Засгийн газраас нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих зорилгын хүрээнд энэ онд Ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгохоор төлөвлөж байна.Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн Ипотекийн зээлийг 12 мянга орчим иргэнд олгосон. Тэдний 41 хувь нь орон нутгийн иргэд байна.2023 онд орон нутагт 705 иргэнд Ипотекийн зээл олгож байсан бол 2024 онд 3 мянга 800 гаруй иргэнд 386 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Тэр тусмаа Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад хамгийн их зээл олгосон байна.УИХ-аас “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг өнгөрсөн оны 4-р сард баталсан. Ийнхүү “Хуримтлалын сан”-гаас 500 тэрбум төгрөгийг Ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмснээр өнгөрсөн онд зээл олголт 50 гаруй хувиар нэмэгджээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан