Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд 2000 орчим хүүхэд сурах сургуультай боллоо
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Ууц 350-700 мянган төгрөгийн үнэтэй байна
Багшийн туслахаар ажиллахаар бэлтгэгдсэн 119 иргэн байна
Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг Ипотекийн зээлд шуурхай хамруулна
Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно
"Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 51.417 азтан тодорчээ
“Харбин-2025” Азийн өвлийн наадам эхлэхэд 23 хоног үлдлээ
ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАРИЛГА, ХҮНС, ЭРҮҮЛ МЭНД САЛБАРТ ТӨВЛӨРЧ ХУРАЛДЛАА
ЦЭРГИЙН АЛБАА Ч ХААНА МЭРГЭЖИЛТЭЙ Ч БОЛНО
“Гагнуурчин”, “Цахилгаанчин”, “Сантехникч”, “Барилгын засал, чимэглэлчин”, “Барилгын өрлөгчин”, “Хүнд машин механизмын оператор” мэргэжил олгох сургалт, мөн жолоодох эрхийн “А”, “В” ангилал олгох сургалтыг амжилттай зохион байгуулж, цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж буй тэмдэглэлт өдрөөр мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулан өгч байна.
Нийгэм
Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг хааж, шинэчилнэ
Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 44 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм. Тэгвэл энэ онд тус 16 км урт, хоёр эгнээ бүхий замыг шинэчилж байна. Мөн ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ.
Нийгэм
ЗАВХАН: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулна
Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн мэдээгээр Завхан аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ц.Энхтуяа, АН-аас нэр дэвшигч Б.Оргилсайхан нарын санал тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ.
Нийгэм
Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамыг 41 жилийн дараа шинэчлэв
1983 оноос хойш 41 жил их засвар, шинэчлэлд ороогүй учраас элэгдэл, хорогдол ихээхэн үүссэн. Эрсдэл ихтэй шугам байсан.Тэгвэл Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамыг өнгөрсөн есдүгээр сард өргөтгөн шинэчилж дууслаа.
Нийгэм
Зам хаах үеэр нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилнө
Ү:30 "Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб", Ч.63 "Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр", Ч:71 "120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай", АТ:3 "Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол" чиглэлүүд ЭНЭ зураглалын дагуу зорчино.
Нийгэм
Өнөөдрийн байдлаар 47 байршилд 72.5 км авто замыг шинэчлээд байна
Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин дээд сургуулийн уулзвар хүртэлх 1.7 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний замыг нөхөн сэргээхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар тухайн байршилд ажиллалаа.
Нийгэм
Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Нийгэм
Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Барс" захын уулзвар хүртэлх замын урд эгнээг хааж, шинэчилнэ
Сүхбаатар дүүргийн 1, 3-р хороо, Нарны зам, Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Барс" захын уулзвар хүртэлх чиглэлийн авто замын урд хэсгийн эгнээг хааж засварлана. Энэ хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хийгдэнэ.Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Баянхошуунд 110 айлын орон сууцыг XII сард ашиглалтад оруулна
Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчимд орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барих газар чөлөөлөлтийг хийхээр иргэдээс зөвшөөрөл авч байгаа аж. Энэ хүрээнд нийт 232 нэгж талбарын айлуудын 70 хувь нь зөвшөөрвөл газрыг чөлөөлж, 1800 айлын орон сууц барих бөгөөд нийт газрын 60 хувийг барилгажуулж, 40 хувьд худалдаа, үйлчилгээний төв, ногоон байгууламж, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг хэрэгцээт бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ.
Нийгэм
Гадаад хэргийн яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамжны авто замыг засварлаж, шинэчилнэ. Гадаад хэргийн яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг 2024 оны 10 дугаар сарын 11-ний 23:00 цагаас 10 дугаар сарын 14-ний 06:00 цагийн хооронд хааж, засварлана.
Нийгэм
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байна
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд 5500 тонн давс, 7000 тонн бодис хэрэглэсэн. Уг хэмжээнд тохируулан энэ оны давс, бодисын нөөцлөлтийг тооцож буй. Өнөөдрийн байдлаар 5500 тонн давс, 4000 тонн бодис нөөцөлсөн. Дараагийн шатны нөөцлөлт худалдан авалтын болон тээвэрлэлтийн шатдаа явж байна.
Нийгэм
Их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ
иргэд олноор зорчдог “М:1-Таван шар-Офицеруудын ордон”, “М:2-Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3-Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд урт автобуснууд үйлчилгээнд явж байна.Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай.
Нийгэм
Жолооны эрхгүй хүн автомашин жолоодох зөрчил буурахгүй байна
2024 оны III улиралд улсын хэмжээнд 2.443.823 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өссөн ба 71.3 хувь нь нийслэлд, 28.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.Нийт зөрчлийн хэргийн дийлэнх буюу 92.8 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.8, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 1.6, хүний биед халдах зөрчил 0.6, гэр бүлийн хүчирхийлэл 0.4 хувийг тус тус эзэлж байна.
Нийгэм
Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг аймаг, сум, дүүрэг бүрт тохирсон загварчлалаар гаргана
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж буй энэ үед тус газар нь манай салбарын уураг тархи болохыг сайд онцолсон.Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын судалгаа, шинжилгээ хийхээс гадна мэргэжлийн ур чадвар олгох сургалт, мэргэшүүлэх сургалтад 28.791 иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгосон байна.
Нийгэм
НЗДТГ-ын дарга П.Хадбаатар АНУ-ын Потомакийн их сургуулийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
НЗДТГ-ын дарга П.Хадбаатар Потомакийн их сургуулийн төлөөлөгч нарт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг хоёр ээлжээр АНУ-д хүлээн авч, мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсанд талархахын зэрэгцээ 3 дугаар ээлжийн албан хаагчид АНУ-ыг зорих бэлтгэлийг хангаж буйг онцоллоо.Цаашид НЗДТГ-аас Потомакийн их сургуультай төрийн албан хаагчдыг хэлний бэлтгэлд хамруулах, магистр, докторт суралцуулах, сургуулийн болон бусад тэтгэлэгт хамруулах тухай хэлэлцлээ.
Нийгэм
Яармагийн 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг арваннэгдүгээр сарын 15-нд шинэчилж дуусна
Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд ажлыг бүрэн дуусгаж, шугамыг ашиглалтад оруулна. Э
Нийгэм
“Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 24-р хороо“Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг 10 дугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм