Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ялангуяа “5Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгож, боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.
Улс төр
ТРАМПААС НЯМБААТАР ХҮРТЭЛ
Трампад дургүй хүмүүс маш олон. Бараг дэлхий даяараа! Гэхдээ АНУ-д түүнийг дэмжигчид маш олон. Хорин оны сонгуулиар түүний гаргасан авир чөлөөт ардчилсан оронд байж болошгүй зүйл. Тэрнийхээ төлөө шүүхээс ял авч ч магадгүй. Гэхдээ Трамп дөрвөн жил Ерөнхийлөгч байхдаа Америкийн төлөө асар их зүйл хийсэн. АНУ руу бараагаа гаргадаг олон компани хилийн цаахна үйлдвэрээ байгуулжээ. Үүнийг өндөр татвар тавина гэж айлгасны хүчинд нутагтаа оруулж ирсэн. АНУ-д Мексик болон Төв Америкийн 20 сая хууль бус цагаачид буйг яаж ч чаддаггүй олон жил боллоо. Тэд зүгээр л хууль бусаар хил давж орж ирсэн хүмүүс. Хаалт хашилт барьж тогтооё гэсэн санал Ардчилсан намынхан анхлан гаргаж байсан ч тэрийгээ хэрэгжүүлээгүй.
Улс төр
Б.Жаргалан илүүрхэж, А.Адъяасүрэн “өвдөг шороодлоо”
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд шинэ салхи сэвэлзээгүй долоон жил болжээ. Хэд хоногийн өмнө нэр дэвшигчдийг танилцуулахад уламжлалаараа магтаал, шүүмжлэл өрнөв. Жишээлэхэд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хэрэгтэй холбогдуулан шүүмжлэх хүмүүс цөөнгүй.А.Адъяасүрэн АЭХ-г удирдахад хүрвэл АН-ыг муухай харагдуулна гэх өнцгөөс хандсан байхыг үгүйсгэхгүй. Харин нэр дэвшигч "элийрэгч" буюу Ц.Уянгыг энэ удаагийн сонгуулийн “шинэ” дүр төрх гэж тодорхойлж болохоор. Түүнийг АН-ын лидерүүд дэмжиж байр сууриа илэрхийлсэн нь онцлууштай. Эрүүлээр харсан ч тэр, АН-ын ирээдүйг харсан ч тэр Ц.Уянгааг хамгийн зөв сонголт гэж харах хүн цөөнгүй байлаа. Өөр өнцгөөс харвал АН, түүнчлэн Б.Пунсалмаа, Н.Одонгуа нар АН дахь 1980-аад оны төлөөлөл бөгөөд салбартаа чадалтай, мэдлэгтэй бүсгүйчүүд. Нэр дэвшигч Б.Жаргаланг АН-ын дарга Л.Гантөмөр зүтгүүлж буй гэдэг яриа ор хоосонгүй.
Улс төр
Ерөнхий сайд зүүн аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх “Дорнодын шинэ сэргэлт” чуулганд оролцов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцож, үг хэллээ. Тэрбээр Засгийн газрын бодлого хөтөлбөртэй уялдуулан, бүс нутгийн хөгжлөө хэлэлцэж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр чуулган зохион байгуулж буй Дорнод болон зүүн аймгуудын удирдлагуудад талархал илэрхийлээд Шинэ сэргэлтийн бодлогын зарим үр дүнгээс дурдлаа. Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувь болж нэмэгдсэн.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: “Мянганы зам”-ын дараагийн үе шатыг эхлүүлнэ
Засгийн тэргүүн Баянхонгор аймагт ажиллах үеэрээ дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцжээ. Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Улс төр
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ерөнхийлөгчөө сонгоно
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өнөөдөр /2023.09.25/ болж, ерөнхийлөгчөө сонгоно. Тус чуулганд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулна. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өөрөө дахин өрсөлдөхгүй, бусад эмэгтэйчүүддээ боломж олгоно гэдгээ мэдэгдээд юм.
Улс төр
Д.Амарбаясгалан: Монгол Улс биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан
Монгол Улс 2024 оны Парисын олимпод улсынхаа нэрээр бус Олон улсын олимпын хорооны цагаан туган дор орох эрсдэл үүсээд байгаа. Тэгвэл үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хийлээ. Тэрээр "Дэлхийн допингийн эсрэг байгууллагын энэ оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо 2023.09.22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д орууллаа. Манай улс тэдгээр биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан юм.
Улс төр
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болно.Ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид АЭХ-ны Дотоод сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүлсэн байна.Сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа нар нэр дэвшихээ илэрхийлэн ДоСХ-нд албан ёсоор материалаа хүлээлгэн өгчээ.
Улс төр
О.Мөнхжин, Б.Гантиг нарын уулзахыг хориглох шийдвэрийг өөрчилж, хилээр гарахыг хориглов
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс хүсэлт гаргажээ.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө дэвшилтэт технологи нэвтрүүлсэн хамт олонд баяр хүргэе
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувьсгал хийсэн нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрлээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Фүжифилм корпорацын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн 32 төрлийн үзүүлэлтийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар 120-хон минутад багтаан 99.7 хувийн өндөр магадлалтайгаар үнэн зөв оношлох хүчин чадал бүхий “NURA” эрт илрүүлэг оношилгооны төвийг нээв.
Улс төр
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хурлыг товлов
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Б.Ганхуяг өмнө тус дүүргийн шүүхээс татгалзах хүсэлт гаргасныг Дээд шүүхийн тайлбарласны дагуу хүлээн авах боломжгүй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлж байна.
Улс төр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол улсын Засгийн газраас баримталж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Засгийн газрын гишүүд, салбарын яамдын удирдлагууд Төв аймагт ажиллаж, аймгийн төв Зуунмод хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалт болох 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургууль, Монголын үндэсний археологи, угсаатны музей, лаборатори, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн шугамаар хийгдэж байгаа 30 мегаватын Дулааны станцын барилгын ажлын явцтай танилцан, тулгамдсан асуудлыг сонсож, шаардлагатай арга хэмжээг авахаар боллоо.
Улс төр
Ерөнхий сайд дулааны станцуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төв аймагт ажиллав. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцжээ. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулав. Тэрбээр “Спортын төрөлжсөн сургууль учраас усан бассейн, спортын заалтай байхаар төлөвлөгдсөн ч бассейны зургийг тусгаагүй орхигдуулсан. Мөн спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэмэлт зураг, төсөв хийлгэсэн. Эдгээрийг магадлалд оруулах шаардлагатай байна” гэдгийг хэлэв.
Улс төр
МҮХАҮТ -ыг хэн удирдах вэ
МҮХАҮТ дөрвөн жил тутамд хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө сонгодог. Тэгвэл ээлжит их хурал нь өнөөдөр болж, дараагийн дөрвөн жил танхимыг хэн удирдах вэ гэдэг тодорхой болно. Өчигдрийн байдлаар 13 хүн танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүлжээ. Үүнээс 11 хүн нь нэр дэвших болсноо олон нийтэд зарлаж, зарим нь мөрийн хөтөлбөрөө ч танилцуулаад байна.
Улс төр