Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗДХЯ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох талаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Согтуурсан буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зохицуулалтыг өөрчилж, чангатгах бодлогыг ХЗДХЯ-ны зүгээс баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, цаашид хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан эсэхээс үл хамаарч согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно. Энэ өөрчлөлтийн төслийг Засгийн газар танилцуулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа болно” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан