Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болно.Ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид АЭХ-ны Дотоод сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүлсэн байна.Сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа нар нэр дэвшихээ илэрхийлэн ДоСХ-нд албан ёсоор материалаа хүлээлгэн өгчээ.

1. А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУБИС-ийг Түүхийн багш, сэтгэл судлаачаар төгсөөд тус сургуульд түүх, сэтгэл судлалын багшаар ажиллаж байгаад "Номгон Санчир" ХХК-ийн захирал, “Ти-Эс-Ти” МСҮТ-ийн захирал, “Топ Транспорт” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

2. Б.Жаргалан нь Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. "Монгол түлхүүр" ХХК-ийн гүйцэтгэх захирал,  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүний сонгуульт ажилтай.

3. Б.Пунсалмаа нь "МОйл групп"-ийн захирал. “Их Монгол Товер”, “Эм Пи”, М-Ойл Групп”, “Их Монгол Товер”, “Инвестос ББСБ”, “Монгол Ойл групп”, “Рандонехорс”, “Сиркл Чейн”, “Смарт Ворк”, “Монгол Артист Пикчерс”, “Нью-Истан”, “М-Ойл Групп”, “Тайшрийн Хүдэр”- компанийн хувьцааг эзэмшдэг.2022 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгсөөд 2006 оноос "МОйл групп"-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны (IWFCI) удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлын сонгуульт ажилтай. АН-аас 2020 онд УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн.

4.  Д.Үүрийнтуяа нь эдийн засагч, эрхзүйч, нийгмийн удирдлагын менежер мэргэжилтэй. АН-ын ХЭГ-ын дарга, АМГ-ын дэд дарга, дарга, АХХ-ны гүйцэтгэх захирал, БГД-ын АН-ын ХЭГ-ын дарга,  БГД-ийн НДХ-ийн Орлого, хяналтын тасгийн дарга, НДЕГ-т Сургалт, маркетингийн албаны дарга, Сэлэнгэ аймгийн АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан.УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч,  УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах,   БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ дахь Нийгмийн бодлогын хорооны дарга, Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн зэрэг улс төрийн алба хашжээ.

5. Д.Энхтуяа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос, англи хэлний орчуулагч багш мэргэжлээр  төгссөн.   2004 онд Германы  Карлсруэгийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсчээ. 2017-2018 онд ИБУИНВУ-ын Лондон хотын Метрополитаны их сургуульд олон улсын харилцаа, улс төрийн бодлого судлал (Political science) чиглэлээр суралцсан. NTV телевизэд  мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд Захирал, УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга,  МҮОНРТВ-ийн Дэд захирал, 2018 оноос ТВ2 телевизийг байгуулан удирдаж ажиллаж байна. 2020-2024 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай.

6. Д.Эрдэнэсувд нь АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээр төгссөн.  Австрали улсын Роял Мельбурн Институтэд “Нийгмийн ажил”-ын магистр хамгаалсан.

Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд Эх баригч, резидент эмч, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч, ХНХЯ-ны Эрүүл мэндийн даатгал хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга, Тамгын хэлтсийн дарга,  ХАХНХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, АН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Гадаад харилцаа сургалтын газрын дарга, 2021 оноос АН-ын ХЭГ-ын дарга зэрэг ажил хийж байсан.

АН-аас 2020 оны УИХ-д сонгуульд Төв аймагт нэр дэвшсэн. Төв аймгийн АЭХ-ын тэргүүнээр ажиллаж байсан.

7. Г.Хажидмаа нь  Улс төрд шинэ манлайлагч гэх UBS телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ " Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйч мэргэжилтэй. Улсын мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторын Хүнсний эрүүл ахуй хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан.

МоАХ-ны Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан"  гэж намтраа мэдүүлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд иргэн Г.Хажидмаа хэмээн хэд хэдэн улс төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд манлайлан оролцсон.

8. Ц.Уянга нь олон нийтийн сүлжээнд "Элийрэгч" нэрээр алдартай нэгэн.  МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн.

ШШГЕГ-ын гадад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн, M.A.D investment solutions ХХК-ийн хувь нийлүүлэгч, захирал.. Тэрээр НҮБ-ын Хориг газарт хүний эрхийг хангах наад захын жишиг дүрэм нэвтрүүлэх төслийн хэрэгжүүлэгч багийн гишүүн, АХБ-ны Улаанбаатар хот төлөвлөлт болон гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын төслийн үндэсний ахлах зөвлөх, Дэлхийн банкны “Цэвэр агаар” төслийн орон нутгийн зөвлөх  зэрэг олон улсын 10 гаруй төслийн зөвлөхөөр ажилласан байна.

НИТХ-ын сонгуульд 2020 онд Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт Иргэний Хөдөлгөөний Намаас нэр дэвшсэн.

 9. Н.Одонгуа нь АШУҮИС-ийг хүний их эмчээр төгсөөд БНСУ-ын Yonsei их сургуульд анагаах ухааны доктор хамгаалсан. Эрүүл мэндийг дэмжих институтэд эрдэм шинжилгээний ажилтан БНСУ-ын Үндэсний ЭМД-ын когорт судалгааны эрсдлийн судлаач, Бодисын солилцооны хам шинж кластер когорт судалгааны үндсэн судлаач, Интермед эмнэлгийн урьдчилан сэргэлийн тасгийн эрхлэгч, АШУҮИС-ийн багш, бүрэлдэхүүн сургуулийн захирал зэрэг албыг хашиж байв. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн. ДЭМБ-тай хамтран Эрүүл мэндийн  сайн дурын ажилтан бэлтгэх төслийн зохицуулагч, Люксембургт Эрүүл мэндийн төслийн удирдагч зэргээр салбарын олон улсын томоохон төслүүд дээр ажилласан туршлагатай нэгэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан