Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дашваанжил” компанийг хямд үнэтэй, нимгэн төмөртэй зориулалтын бус автомашинаар газ тээвэрлэсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашины жолооч Р болон “Ниссан Патрол” загварын автомашиныг жолоодож явсан Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга нарыг шалгаж, мөрдөн байцааж байна. Үүнээс гадна албаны эх сурвалж “Дашваанжил” компани илтэд стандарт зөрчсөн техник хэрэгслээр газ тээвэрлэсэн. Үүнээс нь болж тэрбум төгрөгийн аюул учирч, гурван хүний эрдэнэт амь хохирсон хэргийг шалгаж эхэлсэн” гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр 60 тонн шатахуун Замын-Үүд рүү хүргэхээр тээвэрлэж явсан том оврын автомашин нь олон улсын стандартыг хангаагүй, хямд үнэтэй, нимгэн төмөртэй, аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бус байж болзошгүй учир хууль хяналтын байгууллагаас хоёр машины жолооч төдийгүй “Дашваанжил” компанийг шалгаж эхлээд байгаа аж. Улс төр
Хамгийн их уншсан