Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсролд” буланг хөтлөн явуулдаг билээ.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-нд явуулах болов.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 112 дугаар тогтоолоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, мандатын тоог тогтоосон.
Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталлаа.
“Зууны мэдээ” сонин цаг тооны хуанлийг цувралаар хүргэж байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин