Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дашваанжил” компанийг хямд үнэтэй, нимгэн төмөртэй зориулалтын бус автомашинаар газ тээвэрлэсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ

 

Улаанбаатар хотыг бүхэлд нь галдан шатаачих шахсан дэлбэрэлтийн гол буруутныг хууль хяналтынхан тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

                      60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашины жолооч Р болон “Ниссан Патрол” загварын автомашиныг жолоодож явсан Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга нарыг шалгаж, мөрдөн байцааж байна. Үүнээс гадна албаны эх сурвалж “Дашваанжил” компани илтэд стандарт зөрчсөн техник хэрэгслээр газ тээвэрлэсэн. Үүнээс нь болж тэрбум төгрөгийн аюул учирч, гурван хүний эрдэнэт амь хохирсон хэргийг шалгаж эхэлсэн” гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр 60 тонн шатахуун Замын-Үүд рүү хүргэхээр тээвэрлэж явсан том оврын автомашин нь олон улсын стандартыг хангаагүй, хямд үнэтэй, нимгэн төмөртэй, аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бус байж болзошгүй учир хууль хяналтын байгууллагаас хоёр машины жолооч төдийгүй “Дашваанжил” компанийг шалгаж эхлээд байгаа аж.

 

-“ДАШВААНЖИЛ”-ЫН МАШИН ГАЗЫН ХЭМЖЭЭГЭЭ ХЭТРҮҮЛЭХ ТЭЭВЭРЛЭЖ БАЙСАН ГЭВ ҮҮ-

Хяналтын камерын бичлэгт Дүнжингаравын уулзвараар газын машин эргэх үйлдэл хийх үедээ “Ниссан Патрол” маркийн автомашинтай шүргэлцсэний улмаас газын ёмкос хагарч, газ алдаж, гал гарсан тухай харуулсан. Газын машинтай шүргэлцсэн “Ниссан Патрол” загварын машин нь гурван тонн орчим жинтэй бөгөөд ослын газарт ажиллаж Ажлын хэсгийнхний мэдээлсэн шиг хурц ирмэг, үзүүртэй зүйлгүй бага оврын жийп гэнэ. Харин “хагарвал” хамгийн аюултайд тооцогддог газыг хол замд тээвэрлэх зориулалтттай, зэвэрдэггүй ган төмөр, бат бэх байх ёстой газын ёмкос суудлын автомашинтай шүргэлцэх төдий болоход дундаасаа ханзарч, хагарсан асуудалд “Дашваанжил” компани зориулалтын бус ёмкос, автомашинаар газ тээвэрлэж байсан байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа юм байна.

                         Тэгвэл шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хий буюу газыг гаднынхан хэрхэн хол замд тээвэрлэдэг тухай багахан судалж үзвэл, олон стандарт, шаардлага гарч ирж байх аж. Тухайлбал, газ тээвэрлэх зориулалтын цистернийг хэр хэмжээний бүтээгдэхүүн тээвэрлэхээсээ хамааран хөнгөн цагаан, нүүрстөрөгчийн ган, зэвэрдэггүй гангаар хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл, дотроо хор, аюултай бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай ёмкос нь манайд болсон осол шиг суудлын автомашинтай шүргэлцэх төдийд хагарахааргүй бат бэх гадаргуутай, ган төмрөөр хийгдсэн байдаг аж. Түүнчлэн Дүнжингаравын уулзварт осолдсон газын машин нь 60 тоннын даацтай бөгөөд даацаа тулгаж, газ тээвэрлэж байсан тухай албаныхан мэдээлсэн. Үүнээс газын машин стандарт, аюулгүй байдлын хэмжээг хэтрүүлэн газ тээвэрлэж байсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ.

Н.БААТАРЖАВ: ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧ БОЛОН “ДАШВААНЖИЛ” КОМПАНИЙН ХЭД ХЭДЭН АЖИЛТНЫГ ШАЛГАЖ БАЙГАА НЬ ҮНЭН

Дээр дурдсанчлан “Дашваанжил” ХХК-ийг зориулалтын бус ёмкосоор, стандарт, аюулгүй байдал хангалгүй газ тээвэрлэж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа эсэх талаар тус компанийн Ерөнхий захирал Н.Баатаржавтай холбогдож тодруулахад,

                  “Хүний амь эрсэдсэн харамсалтай осол болж өнгөрлөө. Хэрэв болоогүй сэн бол манай компанийн жолооч ч газын машинтайгаа хотоос гараад амрах хуваарьтай байсан. Газын том оврын машины жолооч болон манай компанийг шалгаж байгаа нь үнэн. Цагдаагийн байгууллагаас жолооч, инженер, ажилтнуудаас мэдүүлэг авсан. Уг нь манайх улсын хэмжээнд 70 орчим авто хий цэнэглэх станцтай, ахуйн газ нийлүүлдэг 30 гаруй жилийн түүхтэй компани. Газын тээвэрлэлт, түгээлтдээ ISO стандартыг нэвтрүүлж, стандартын дагуу аюулгүй байдлаа хангаж ажилладаг. Гэсэн ч хэдий ч манай 60 тонн газ тээвэрлэж явсан машин “Ниссан Патрол” загварын автомашинтай шүргэлцэж, газ алдаж, гал алдсаны улмаас гурван хүний амь эрсэдсэн харамсалтай осол гарлаа” гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан