Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Армени улсын Ерөнхийлөгч Ваган Хачатуряныг Монголд урилаа

Армени улсын Ерөнхийлөгч Ваган Хачатуряныг Монголд урилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын холбооны улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд найрамдах Армени улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзжээ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулж, харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард зохион байгуулах Монголын эдийн засгийн форумд оролцохыг урьсан байна.
 
Монгол Улс, Армени Улсын хоёр талын харилцааг идэвхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд илүү нягт хамтран ажиллахын чухлыг Ерөнхийлөгч Ваган Хачатурян онцолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан