ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хилийн 0257 дугаар ангийг өргөтгөнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар ангийн хүчжүүлсэн салбарын шав тавих ёслолд оролцов. Тэрбээр хилийн дурсгалын баганад Монгол Улсын Төрийн сүлдийг тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа.
Улс төр
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дулаан хангамжийн чиглэлээр салбарын ахмадуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэв
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хэрэгжиж буй эх үүсвэрүүдийн төсөл хөтөлбөр”-үүдийн талаар салбарын эрдэмтэн багш судлаач, төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр компаниудын захирал, ахмад үеийн төлөөлөл нартай чөлөөт уулзалт, ярилцлага хийв.
Улс төр
Төр-Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Төр- Улаан загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж, ирэх онд төр засагтай хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ. Монголын Улаан Загалмайн нийгэмлэг нь 1939 онд Улсын бага хурлын шийдвэрээр байгуулагдаж, 80 гаруй жил хүмүүнлэгийн чиглэлээр төр засагтаа нэмэлт хүч болж ажиллаж ирсэн, манай улсад болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм.
Улс төр
Ч.Номин:“Богд зонхова” төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр "Богд Зонхова" цогцолбор барих гэж буй нь хамгийн буруу шийдвэр хэмээх шүүмжлэл цахим сүлжээгээр тархаад хэд хонож байна. Энэ асуудалтай холбоотойгоор хамгийн их шүүмжлэлийг сонсож буй Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.
Улс төр
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо харьяа агентлаг, байгууллагуудад ажиллаж байна
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр /2021.11.19/ зарим харьяа агентлаг, байгууллагуудад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр эхлээд Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, үргэжлүүлэн Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа.
Улс төр
Иргэн бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг тогтолцоонд шилжихэд НҮБ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцлээ.
Улс төр
Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний их баяр наадмын барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олголоо
Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын хойд хил дээр ажиллаж, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги, 0258 дугаар хүчжүүлсэн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Мөн Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн цаатан иргэдтэй уулзана.
Улс төр
“Энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зохион байгууллаа.
Улс төр
Орхоны хөндий дэх археологийн судалгааны “Хархорум” номыг ЕТГ-т хүлээлгэн өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг болон Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгааны багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Шийдвэр биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно. Гэхдээ хэнийг ч хэлмэгдүүлэхгүй
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй 32 албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөн. Авлига, албан тушаалтай холбоотой 87 албан хаагчийн хэрэг өнгөрсөн хугацаанд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.
Улс төр
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдэвт киноны шилдгүүдийг цахимаар тодруулна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” богино хэмжээний кино бүтээх уралдаанд 26 бүтээл ирээд байна. Сүүлийн шатанд шилдэг аннимаци, шилдэг нэвтрүүлэг төрөлд тус бүр хоёр, шилдэг богино хэмжээний кино төрөлд зургаан бүтээлийг цахим асуулгаар тодруулах боллоо.
Улс төр
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн хуралдаан боллоо
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, худалдан авалт, малын халдварт өвчин, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудал болон цаг үеийн асуудлаар санал солилцож, асуултад хариуллаа.
Улс төр
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг Ерөнхий сайд уриаллаа
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг Ерөнхий сайд уриаллаа
Улс төр