ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Л.Оюун-Эрдэнэ:Ирэх оноос Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт шууд хариуцлага тооцож эхэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудлаар санал солилцож, үүрэг даалгавар өгсөн билээ.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Аймаг, орон нутгийн төсөв үрэлгэн биш, үржүүлэхийн хүрд шиг байх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудлаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө.
Улс төр
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.16/ хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Улс төр
З.МЭНДСАЙХАН: МОНГОЛ УЛСАД ЭНЭ ЖИЛ ЦАГААН БУДААГ АМЖИЛТТАЙ ТАРИАЛЛАА
Нээлттэй мэдээллийн үеэр З.Мэндсайхан нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн нь GIMEX компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авсан тухай юм. Энэ нь тус компанийн 10 жилийн уйгагүй оролдлогын үр дүнд бий болсон байна.
Улс төр
“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах нь” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Улсын Их Хурлын гишүүд, АНУ-ын Конгрессын илтгэгч нартай мэдээлэл, туршлага солилцох цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах нь” сэдэвт цахим уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.11.16) зохион байгууллаа.
Улс төр
Ерөнхий сайд НҮБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгийн талаар санал солилцлоо.
Улс төр
САЛБАРЫН АХМАД ЗҮТГЭЛТНҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан өндөр настай ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлээ. Ахмадууд маань 90 насыг насалж байгаа буянтай буурлууд юм.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Балжиннямын Жамьян гуай эдийн засагч мэргэжилтэй. Улсад 41 жил ажилласан. 1979-1991 онд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хорооны орлогч дарга, Улсын нийгэм хангамжийн газрын даргаар ажилласан.
Улс төр
Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан болж байна
Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд Монголын талаас ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ГХЯ-ны ОУГЭЗГ-ын захирал С.Сүхболд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид оролцож байна.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд АНУ-ын Засгийн газар КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины 1,088,100 тун хандивласанд талархал илэрхийллээ. АНУ-д 5-11 насны хүүхдийг ковидын эсрэг вакцинд хамруулах талаар
Улс төр
2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.12) үдээс өмнө нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.
Улс төр
ШЕЗ-ИЙН 2022 ОНЫ ТӨСӨВ 81.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАТЛАГДЛАА
Монгол Улсын Их хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.
Улс төр
Иргэд газрын маргааныг шийдвэрлэхийг хүслээ
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Авлигад цэг тавихгүй бол гаднынхан манайд хөрөнгө оруулахгүй, бизнесийн орчин бүрдэхгүй нь
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын тогтоолоор байгуулсан тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, нарийн бичгийн даргаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ажилладаг юм.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр “Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна.
Улс төр
Э.Содномпилжээ, М.Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн Энхбаярын Содномпилжээ, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр
У.Хүрэлсүх:Боловсролын салбарынхандаа Монгол төрийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж, мэхийн ёслоё
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Ардын багш, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.
Улс төр