Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн хуралдаан боллоо

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, худалдан авалт, малын халдварт өвчин, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудал болон цаг үеийн асуудлаар санал солилцож, асуултад хариуллаа.

Нэн тэргүүн Ковидтой холбоотой асуудалд цаг хугацаа алдсан гэх шалтгаан байж болохгүйг аймгийн засаг дарга нарт анхаарууллаа. Ялангуяа ханиад томуу, хавсарсан хэлбэрээр хүндрэх эрсдэлтэй цаг үед эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдал, бэлтгэл ажлыг хангахад онцгой анхаарч ажиллах ёстой санууллаа.

Аймгийн засаг нарт Шадар сайд гурван асуудалд анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр шат шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт худалдан авалтын бэлтгэлийг цаг алдалгүй хангах, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг чанар стандартын дагуу хэрэгжүүлэх үүрэг даалгавар Засгийн газраас өгч байгаа. 4 дүгээр сарын 1 гэхэд төрийн болон орон нутгийн худалдан авах ажиллагааны байгууллагууд худалдан авалтаа бүрэн хийж дууссан байхаар ажлууд төлөвлөгдсөн. Анхаарч ажиллах хэд хэдэн асуудал байгааг энэ үеэр аймгийн удирдлагуудад хэллээ. Тухайлбал: Зураг төсөвгүй, газаргүй төсөв тавигдсан бол орон нутгийн удирдлагууд газрын асуудлаа шийднэ. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг он дамнан хийдэг асуудлыг гаргахгүй байх чиглэлд анхаарч ажиллахыг аймаг, орон нутгийн удирдлагуудад чиглэл болголоо.

Өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарах ёстойг санууллаа. ОБЕГ, ХХААХҮЯ-наас өвөлжилтийн эрсдэл, малын гоц халдвар өвчний талаар үнэлгээ хийх баг ажилласан. Дүгнэлтээр 11 аймаг дундаж эрсдэлтэй, 10 аймаг бага эрсдэлтэй гэж гарсан. Хил, гааль хаалттай байгаа нөхцөл байдалд махны нийлүүлэлтийг хангах, малчдын малыг эрүүл байлгах чиглэлд онцгой анхаарах, голомттой бүсүүдээ хумих, мэргэжлийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллах ёстойг санууллаа. Засгийн газраас малын вакцинжуулалтад 5 тэрбум төгрөгийг шийдэн вакцины татан авалтуудыг хийж байна.

Коронавируст халдварын тохиолдол буурч байгаа. Улсын хэмжээнд 22 мянган гаруй хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар буураад байна. Халдварын тохиолдол 26 хувиар буурсан. Иймд аймаг тус бүрт халдварын тохиолдлыг бууруулахад анхаарлаа сулруулалгүй ажиллах хэрэгтэй байна. 3 дугаар тунгын эрчмийг сулруулахгүй байх, сум, багийн хэмжээнд вакцинжуулалт дутуу, хамрагдалт сул, зохион байгуулалтыг сайжруулахад шат шатандаа анхаарч ажиллахыг аймгийн засаг дарга нарт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан