Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо харьяа агентлаг, байгууллагуудад ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр /2021.11.19/ зарим харьяа агентлаг, байгууллагуудад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр эхлээд Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, үргэжлүүлэн Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын үйл ажиллагаа,бүтэц бүрэлдэхүүн  болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын цахимжилттай холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дэд сайдад танилцуулав. Тухайлбал, ХЗДХЯ, ГХЯ, ГИХГ хамтран цахим визийн Evisa.mn цахим системийг нэвтрүүлж, дэлхийн 36 орны иргэдэд Монгол Улсын цахим виз олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 улсын 54 иргэнд цахим виз олгосон байна.

Мөн Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийн хүртээмжийг сайжруулах, мэдээллийн дутмаг байдлаас үүдэлтэй зөрчлийг багасгах зорилгоор байгууллагынхаа https://immigration.gov.mn/mn/ цахим сайтыг шинэчилж, монгол, англи, орос, хятад, солонгос гэсэн 5 хэлээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн талаар онцлов.

Дэд сайд түүний дараа Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг болон виз, зөвшөөрөл олголт, хяналтын шалгалтын үйл ажиллагаатай танилцсан бол одоо Архивын ерөнхий газарт ажиллаж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан