Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хилийн 0257 дугаар ангийг өргөтгөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар ангийн хүчжүүлсэн салбарын шав тавих ёслолд оролцов. Тэрбээр хилийн дурсгалын баганад Монгол Улсын Төрийн сүлдийг тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа.

Хил хамгаалалтын зориулалт бүхий шинэ техник, технологи нэвтрүүлэх, хилчдийн ахуй нөхцөл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор дээрх ангийг өргөтгөх болсон байна.

Энэ нь хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, цаатан иргэдийн амьдралыг сайжруулах, сурч боловсрох орчин нөхцөл бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч буй төрийн бодлогын илрэл гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэллээ.

Цаашид хилийн халдашгүй дархан байдал, хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэх, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын арга тактикийг шинэчлэх, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх зэрэгт орчин үеийн холбоо, зэвсэглэл, техник, технологи нэвтрүүлэх зэрэг зорилт тавьсныг тэмдэглэв.

Тэрбээр дараа нь Цагааннуур сумын иргэд болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Хил хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаад нь талархал илэрхийж, тус суманд ирэх жилээс сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж эхлэх болсныг хэлэв.

Салбарын шав тавих ёслолд  УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн болон албаны бусад хүн оролцлоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан