ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ҮББХ: Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.12.14) 10 цаг 15 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд тус Байнгын хорооноос энэ оны 12 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа.
Улс төр
Ази-Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чуулж байна
Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалт өнөөдөр (2021.12.14) албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн уулзалтыг “Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Бродскийг нутаг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайдаар томилогдсон өдрөөс эхлэн хоёр орны найрсаг, уламжлалт харилцааг эдийн засаг, хүмүүнлэг, иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг чиглэлээр баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндрөөр үнэлэв.
Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Өнөөдөр:
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрх олгох тухай,
Улс төр
Шадар сайд С.Амарсайхан Шуурхай бүлгийн ахлагч нарт хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалаар малын гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх, халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, УОК-оос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто группийн захирал Оюутолгойн хэлэлцээрийг шийдэх 5 санал тавилаа
Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлж, Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулжээ.
Улс төр
Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзав.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд болж байна.
“Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулж байгаа форумаар:
Иргэний болон улс төрийн эрх;
Эдийн засаг, нийгмийн эрх;
Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;
Улс төр
УИХ-ын Тамгын газар, Швейцарын парламентын Тамгын газар хоорондын туршлага, мэдээлэл солилцох цахим уулзалт боллоо
Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран “Швейцарын парламентын хяналт шалгалтын газартай хамтарсан техникийн хамтын ажиллагааны үр дүн” мэдээлэл солилцох уулзалт, сургалтыг өнөөдөр (2021.12.08) зохион байгууллаа.
Улс төр
“Хүний эрхийн үндэсний форум-2021” болно
Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд болно.
Улс төр
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс түлж байна
Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Улс төр
“Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” судалгааг танилцуулж, хэлэлцүүлэв
Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос эрчимжиж, шилжилт хөдөлгөөний дийлэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, төв суурин газрыг чиглэсэн төлөвтэй байна. Орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ялгаатай байдал, ажлын байрны олдоц, суурь нийгмийн үйлчилгээ тэр дундаа эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжээс шалтгаалан иргэд төв суурин газрыг зорьсоор байна. Статистик тоон мэдээллээр жилд дунджаар 25 мянга гаруй иргэд орон нутгаас нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж, нийслэлд нийт хүн амын тал орчим нь амьдарч байна.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй
Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д хийсэн айлчлалаа дуусгаж, эх орондоо ирээд гэрийн тусгаарлалтад оров
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өнөөдөр (2021.12.06) эх орондоо ирлээ.
2021 оны арван хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд үргэлжилсэн айлчлалаар тэрбээр Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа
Улс төр
“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдийн нэр тодорлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: МАН ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулагдана
Намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм Монголчууд аа,
Намын Их хурлын төлөөлөгчид өө,
Хүндэт зочид оо,
Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос Монгол Ардын Намын 278 мянган гишүүдийг төлөөлж, намын 30-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Улс төр
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.03) үдээс өмнөх хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 15 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна.
Улс төр
Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг өнөөдөр /2021.12.03/ ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр болон Ажлын албаны нийт албан хаагчид оролцлоо.
Улс төр
Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор ачаа бараа татан авах үйл ажиллагаа 12 сарын 5-нд эхэлнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч мягмар гарагт хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн яриандаа гурав хоногийн дараа БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан бараа ачаа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр Монгол Улсын Замын Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ хэмээн мэдэгдсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр хил дээрх үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.
Улс төр