Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Жастин Бибер хамгийн олон дагагчтай жиргээч боллоо
Өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн олон дагагчтай жиргээч нь Лэйди Гага байсан бол Жастин Бибер түүний амжилтыг эвдлээ. Өсвөр үеийнхний шүтээн Жастин Биберийн Твиттер дэх дагагчдын тоо 33 сая 331 мянгад хүрсэн нь Лэйди Гагагийнхаас дөрвөн мянгаар давж байгаа юм.
МоАХ
Нэгдүгээр сарын 23 - Олон улсын гараар бичих өдөр
Орчин үеийн хүн дунд сургууль, их сургууль дүүргэснээсээ хойш барагтай л бол бодол санаагаа өөрийн гараар бичиж буулгахаа больсон. Нэг бодол санаагаа илэрхийлэх бол компьютер ашиглана, найздаа хандах бол утсаараа мессэж бичнэ, хол газар мэдээ хүргэх бол имэйл бичнэ. Цаашдаа энэ мэтээр үргэлжлээд байвал гараар бичих гэгч зүйл нь өд, бичгийн машин шиг мартагдах дээрээ тулж ч магадгүй юм.
МоАХ
МОНГОЛ БРЭНДИЙГ НЬЮ-ЙОРКИЙН ТАЙЗНАА ТАНИЛЦУУЛНА
АНУ-ын Нью-Йорк хотноо хоёрдугаар сарын 15-наас эхлэн олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “International Couture Fashion Week New-York” загварын долоо хоног эхлэх гэж байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа “Katya-Zol” брэндийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр танилцуулахаар боллоо. Ингээд “Katya-Zol” брэндийг зохиогч, загвар өмсөгч Катя буюу Г.Золцэцэгтэй ярилцлаа.
МоАХ
Алдарт гурвал буюу Хулчгар, Хашир, Донгио гурав
Залуу найруулагч Леонид Гайдай 1960 оны арванхоёрдугаар сарын 27-нд “Мосфильм” кино студиэр “Барбос нохой болон ер бусын гүйлт” киногоо батлуулжээ. Энд алдарт алиалагч Юрий Никулин, жүжигчин Георгий Вицин, Евгений Моргунов нарыг сонгож авсан байна. Гайдай өөрөө Юрий Никулинд “Кинонд гурван дүр гарна, Гурвуулаа гол дүр. Энэ бол хулчгар, Хэнэггүй, Хашир, Донгио. Донгиогийн дүрд таныг авч байна” гээд туслахууддаа “Донгиог эрэх хэрэггүй. Ердөө л Никулин” гэжээ.
МоАХ
Супер баатар Бэтмений машин 4,6 сая долларын үнэ хүрлээ
Супер баатар Бэтмений хамгийн анхны “Бэтмобиль” Lincoln Futura дуудлага худалдаан дээр 4,6 сая долларт алх цохиулсан байна. Түүний зургаан машин байдгаас анхныхыг нь ийнхүү худалдаж байгаа юм. “Бэтмобиль” –ийг автомашины нэрт зохион бүтээгч Жорж Баррис 1955 оны Ford Lincoln Futura машины загвар дээр үндэслэн 1966 онд Бэтмен буюу сарьсан багваахай хүний цуврал кинонд зориулан 15 мянган доллараар тоноглож бүтээсэн юм байна.
МоАХ
“Есенин Монголд” ном дахин хэвлэгдэж, хөдөө нээлтээ хийнэ
Өнгөрсөн жилийн сүүлээр “Интерном” номын их дэлгүүрийн төвд нээлтээ сүр дуулиантай хийсэн “Есенин Монголд” ном дахин хэвлэгдэж, орон нутагт нээлтээ хийх гэж байна. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очирын санаачлан эмхтгэсэн урлагийн хүрээнийхэн болоод яруу найрагт хайртай Монголчуудын хүсэн хүлээсэн ном болсон нь Улаанбаатарын номын дэлгүүрүүд дээрх түүний номын эрэлттэй байдлаас харж болохоор байна.
МоАХ
Dodge Tomahawk хамгийн хурдан мотоцикл
Dodge Tomahawk гэдэг манай гаригийн хамгийн хурдан мотоцикл. 10 цилиндр бүхий 8,3 литрийн багтаамжтай V маркийн мотортой хөдөлгүүр нь 500 морины хүчтэй. Энэ мотоцикл ердөө 2,5 секундын дотор 97 км.цагийн хурд авчхамгийн дээд тал нь цагт 644 км.цаг хурдалж чадна. Урд хойд тус бүр хос дугуй нь тус тусдаа хөтлөгчтэй.
МоАХ
Мөнхийн залуугаараа дэлгэцнээ үлдсэн Софи Лорен
Кино дэлгэцнээ залуу цагийн үзэсгэлэнт сайхан төрхөө мөнхлөн үлдээсэн цөөн хэдхэн бүсгүйн нэг бол яах аргагүй Софи Лорен билээ. Гоо үзэсгэлэнгээрээ Одри Хепбюрн, Катерин Денейв, Мэрилэн Монро нартай эн тэнцүү шагшин магтагдаж, өдий хүртэл дурсагдсаар байгаа Италийн жүжигчин бүсгүйн тухай 78 насных нь босгоос эргэн дурсъя.
МоАХ
ХУЛГАЙН ПРОГРАММ АШИГЛАВАЛ ХОРИНО, ТОРГОНО
Дэлхийн зах зээлд хөрөнгийн хуримтлалаараа тэргүүлдэг таван салбарын нэг нь программ хангамжийнхан. Хуримтлагдсан хөрөнгө нь ойролцоогоор 1050 тэрбум гаруй ам.доллар. Эрэлт ямар их байгааг энэ тоо харуулах. Эрэлтийг хангахын тулд программ хангамж нийлүүлдэг компаниуд байна.
МоАХ
Гүнж Грэйс Келлигийн тухай кино “цэвэр уран зөгнөл” болсон гэв
Монакогийн гүнж Грэйс Келлигийн амьдралаар Холливудынхан кино хийж, Николь Кидман гол дүрийг нь бүтээж байгаа билээ. Гэвч энэ кино бодит амьдрал, түүхээс тэс өөр, “цэвэр уран зөгнөл” болсон хэмээн гүнжийн үр хүүхэд, төрөл төрөгсөд нь өгүүлж байна.
МоАХ
Уул уурхайн “мангасууд”
Газар шороо, олборлолт, тэр тусам уул уурхай салбарыг хүнд машин механизм, тэдгээрийн дотор эксковаторгүйгээр төсөөлөх аргагүй. Зориулалт, ашиглах нөхцөл зэргээс хамаараад эксковаторууд олон янз. Тэдний дундаас хамгийн том “Bagger 288”. Энэ аварга том техникийг 1978 онд “Krupp” компанид зохион бүтээж угсарчээ.
МоАХ
Жеймс Бондын нисгэгч ослоор нас барлаа
Лондонгийн төвд Augusta-109 нисдэг тэрэг осолдож хоёр хүн нас барж, 14 хүн бэртэж гэмтсэн байна. Нас барсан хүний нэг 50 настай нисгэгч Пит Барнс ихбританийн алдарт тагнуул 007 буюу Жеймс Бондын тухай цувралын 20 дахь “Үх, гэхдээ одоо биш” кинонд оролцон тоглож байжээ.
МоАХ
Эрт босмоор байвч өглөө нойрмоглодог хүмүүст зориулав
Ажил сургуулиасаа хоцрохгүйгээр өглөө эрт босох гэдэг ч нойр чинь ханаагүйгээс сэрж чаддаггүй хүн байна уу, гараа өргө дөө. Үнэнийг хэлэхэд ийм хүн бишгүй олон бий л дээ. Цагийнхаа сэрүүлгийг унтраагаад л.....эсвэл хэдэн минутаар хойшлуулж тавиад л..... хэцүү биз. Харин орчин үеийн шинэ технологи таныг өглөө хүссэн цагтаа сэтгэл сэргэг босоход тусалж чаддаг болох нь ээ. ОРчин үеийн хамгийн сонин шийдэлтэй сэрүүлгийг санал болгож байна.
МоАХ
Детройт хотноо олон улсын авто үзэсгэлэн нээгдлээ
Детройт хотноо олон улсын авто үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэн эхний хоёр өдөр нь зөвхөн сэтгүүлчид, бизнесийн төлөөлөлд зориулан ажилладаг. Энэ хоёр өдөр сэтгүүлчид авто үзэсгэлэнд тавьсан дэлхийн авто ертөнцийн хамгийн шинэ машин, чиг хандлагын талаар чөлөөтэй сурвалжилдаг. Харин бизнесийн төлөөллүүд олон тооны гэрээ байгуулдаг. Үүний дараагаар жирийн үзэгчдийг чөлөөтэй оруулдаг.
МоАХ