Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Есенин Монголд” ном дахин хэвлэгдэж, хөдөө нээлтээ хийнэ


Өнгөрсөн жилийн сүүлээр “Интерном” номын их дэлгүүрийн төвд нээлтээ сүр дуулиантай хийсэн “Есенин Монголд” ном дахин хэвлэгдэж, орон нутагт нээлтээ хийх гэж байна. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очирын санаачлан эмхтгэсэн урлагийн хүрээнийхэн болоод яруу найрагт хайртай Монголчуудын хүсэн хүлээсэн ном болсон нь Улаанбаатарын номын дэлгүүрүүд дээрх түүний номын эрэлттэй байдлаас харж болохоор байна. Энэхүү ном нь түүний 20 жил зөвхөн Оросын сод яруу найрагч С.А.Есениний амьдрал уран бүтээлийн сонины цуглуулгын /хайчилбарын/ сонин содон хобби чухам ямар үр дүнтэй, нандин цуглуулга болдгийн тод жишээ “Есенин Монголд” номоос харж болохоор байна. Түүний энэхүү санаачилан эмхтгэсэн ном эрхэм яруу найрагч Д.Ган-Очирын төрсөн нутаг уг номын нээлтийг хийх урилга ирсэн тул тэрбээр цагаан сарын өмнө Дорнод аймгийн Дашбалбар суманд “Есенин Монголд” номынхоо нээлтийг хийхээр дахин номоо шинэчлэн хэвлэлтэнд өгчээ. Хөдөө орон нутагт урлаг соёл, номын нээлтийг хийх санал санаачлагыг эхлүүлж байгаа яруу найрагч Д.Ган-Очирын номын нээлтэнд Монголын шинэ үеийн яруу найрагч залуучууд хамт оролцох гэж байна. Ойрын 10 жилд номын нээлт, зохиолчдын уулзалт наран ургах Дорнод нутагт болоогүй тул уншигч олон сэтгэл догдлон хүлээж байгаа гэнэ.

Ц.Жамбал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан