Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Мөнхийн залуугаараа дэлгэцнээ үлдсэн Софи Лорен

Кино дэлгэцнээ залуу цагийн үзэсгэлэнт сайхан төрхөө мөнхлөн үлдээсэн цөөн хэдхэн бүсгүйн нэг бол яах аргагүй Софи Лорен билээ. Гоо үзэсгэлэнгээрээ Одри Хепбюрн, Катерин Денейв, Мэрилэн Монро нартай эн тэнцүү шагшин магтагдаж, өдий хүртэл дурсагдсаар байгаа Италийн жүжигчин бүсгүйн тухай 78 насных нь босгоос эргэн дурсъя.
“Хоёр бүсгүй”-н Цесира, “Итали маягийн гэрлэлт”-ийн Филумена дүрээрээ олны танил болсон Софи Лорен Италийн Ром хотноо 1934 онд төржээ. Түүний аав ээжтэй нь гэрлэхээс татгалзсанаар арай гэж амьдралаа залгуулдаг тарчигхан гэр бүлд тэрээр өссөн байна. Түүний эмээ зочдын өрөөгөө уушийн газар болон өөрчилж гэртээ нирсэн интоорын дарсаа зарж амьжиргааны мөнгөө залгуулдаг байж. Софигийн ээж тэндээ төгөлдөр хуур тоглож, эгч нь дуулж, харин тэр өөрөө зөөгч хийн, аяга таваг угаадаг байсан гэнэ.
Багадаа хүнд амьдрал туулсан Софи 16 насандаа гоо бүсгүйн тэмцээнд орж, түрүүлээгүй боловч сүүлчийн шатанд шалгарч байсан гэдэг.  Энэ үеэс урлаг уран сайханд татагдаж эхэлсэн тэрээр жүжигчний ангид элсэн орж, ирээдүйн амжилтдаа бэлтгэн нэрээ Софи Лорен болгож өөрчилжээ. Түүний жинхэнэ нэрийг Софи Виллани Шоколоне гэдэг байж.
Софи бүр бага залуудаа буюу гоо бүсгүйн тэмцээнд оролцож байхдаа ирээдүйн нөхөртэйгөө учирчээ. Түүний ирээдүйн нөхөр Карло Понти тэмцээний шүүгчээр ажиллаж байжээ. Гэр бүлтэй залууд сэтгэл алдарсан Софи Лорен түүнийг эхнэрээсээ салах хүртэл долоон жил хүлээсэн гэдэг. Тухайн үед Италид гэр бүл салахыг хүлээн зөвшөөрдөггүй байсан учир Карло Понти Софитой гэрлэхийн тулд Мексикт очиж эхнэрээсээ салж байжээ.   
Софи Лорены жүжигчний карьер гэр бүлийн амьдрал зохиох тэр үетэй нь давхацсан байдаг. 1957 онд “The Pride and the Passion” кинонд тухай үедээ Холливудыг шуугиулж байсан сайхан залуусын нэг Кэри Грант болон алдарт Фрэнк Синатратай хамтран тоглосноор түүний амжилтын гараа эхэлсэн юм. Энэ кинонд тоглож байх үед К.Грант Софигийн гоол үзэсгэлэнд хөл алдан дурласан гэдэг. Гэвч тэр өөр бүсгүйтэй хамтран амьдардаг байснаас нь болоод Софи Лорен түүнтэй гэрлэхийг зөвшөөрөөгүй аж.  
Энэ үед С.Лорен “Paramount” кино компанийн таван кинонд тоглох гэрээ хийснээр Холливудад байр сууриа бат тогтоож чадсан байна. Эдгээр киноны нэг болох “Хоёр бүсгүй” нь түүнд Америкийн кино академийн шагнал Оскар болон Канн, Венец, Берлин зэрэг олон улсын кино наадмын шагналыг авчирсан юм.
Софи Лорены амжилтын ид оргил үе нь 1960-аад он байв. Дэлхийн хамгийн алдартай жүжигчин гэгдэж, нэр алдар нь түгсэн Софи Лорен Марлон Брандо, Пол Ньюман, Грегорий Пек, Ричард Бартон гээд тухайн үеийнхээ хамгийн сайн гэсэн эрэгтэй жүжигчидтэй хамтран тоглож, хамгийн өндөр орлоготой жүжигчинд тооцогдох болжээ. Тэрээр “Ромын эзэнт гүрэн нурж унасан нь” кинонд тоглохдоо тэрээр нэг сая ам.долларын цалин авч байсан нь тухайн үедээ хамгийн өндөр ханш байсан төдийгүй одоо ч нэлээд сайнд тооцогдоно. 

Софи Лорен дэлгэцийн бүтээлийн хажуугаар өөрийн сонирхлоор олон арван дуу дуулсан нь тухайн үедээ нэлээд хит болж байсан юм.  
Хүүхэдтэй болсоноосоо хойш кино ертөнцөөс бага багаар холдох болсон Софи Лорен ихэнх алдартай жүжигчдийн карьерт байдаг нийтлэг заншлаар НҮБ-ын сайн санааны элч болж, олон улсын хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж явна. Үүний зэрэгцээ тэрээр залуу цагийн сайхан төрхөө үлдээсэн зурагт хуудсуудаа шинэээр хэвлэн зар сурталчилгаанд ашиглаж, багагүй ашигтай байдаг гэнэ.
Софи Лорены кино ертөнцөд оруулсан хувь нэмрийг үнэлж 1991 онд АНУ-ын Кино академи хүндэт шагналаа түүнд гардуулсан бол 1995 онд “Алтан бөмбөрцөг” наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох Сесил ДеМиллег хүртсэн юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан