Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Эрт босмоор байвч өглөө нойрмоглодог хүмүүст зориулав


Ажил сургуулиасаа хоцрохгүйгээр өглөө эрт босох гэдэг ч нойр чинь ханаагүйгээс сэрж чаддаггүй хүн байна уу, гараа өргө дөө. Үнэнийг хэлэхэд ийм хүн бишгүй олон бий л дээ. Цагийнхаа сэрүүлгийг унтраагаад л.....эсвэл хэдэн минутаар хойшлуулж тавиад л..... хэцүү биз. Харин орчин үеийн шинэ технологи таныг өглөө хүссэн цагтаа сэтгэл сэргэг босоход тусалж чаддаг болох нь ээ. ОРчин үеийн хамгийн сонин шийдэлтэй сэрүүлгийг санал болгож байна.

1.    Пуужин зөөгч сэрүүлэг Rocket Launcher Alarm Clock. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг....гээд л болоо.

2.    Лазер гэрэлтэй сэрүүлэг. Ердөө лазер гэрэл байндаа тусахад л хонх дуугарна.

3.    “Сэрээрэй, босоорой” буюу «Stand Up To Wake Up» Alarm Clock. Энэ сэрүүлгийг унтраахын тулд та заавал босгож тавих хэрэгтэй болохоор босохоос аргагүй.

4.    Дугуйтай сэрүүлэг. Өрөөн дотуур чинь нааш цааш яваад дуугараад байгаа болохоох чимээгүй болгохын тулд та хүссэн ч хүсээгүй ч орноосоо босохоос аргагүй болно.

5.    Цагдаагийн дуут дохио буюу Police Siren Alarm Clock. Цагдаагийн дуут дохио хангинаад л гэрэл нь анивчаад байхад та унтаад л байж чадах уу даа.

6.    Чичирхийлэгчтэй энэ сэрүүлэг дуугараад эхлэхэд та аль нэг товгор дээр нь байгаа унтраах товчийг нь олох гэсээр байтал нойр чинь сэргэнэ дээ, лавтай

7.    Галын дохио буюу Firebell Alarm Clock. Галын дохио хангинаад эхлэхэд хэн ч гэсэн, магадгүй хөрш чинь ч гэсэн орноосоо өндийх байлгүй.

8.    “Хаяарай” хэмээх сэрүүлэг. Бөмбөг шиг авсаархан энэ сэрүүлгийг нойроо харамласан хүн холхон шиг хаясан ч гэсэн дуугарсаар л байх болно.

9.    “Цохиод ав” Hit-it Alarm Clock гэнэт дуугарсан энэ сэрүүлгийг унтраахын тулд нэлээд хүчтэй цохиод авах хэрэгтэй. Нэгэнт ийм хүч гаргасан хүн үргэлжлүүлээд нэг их унтахгүй л болов уу.

10.    Гэрэлттдэг дэр буюу Glowing Pillow Alarm Clock. Нэг их чмээ шуугиан гаргаад байхгүй ч дэрэн доороос чинь хурц гэрэл тусаад эхэлбэл та унтаж чадах уу. Үнэхээр унтмаар байгаа бол нэг нүдээ аниад унтдаг юм уу, яадаг юм.

11.    Нисдэг сэрүүлэг буюу Flying Digital Alarm Clock. Энэ бол өрөөн дотуур нийсээд л дуугараад байна шүү дээ.

12.    “Нойргүйтэл” хэмээх No Snooze Alarm Clock. Авсаархан энэ металл хийц минут хагасын хугацаанд хоёр талаар нь түргэн түргэн ээлжлүүлж тавихгүй бол хэнд ч захирагдахгүй дуугарсаар л байх болно. Унтраах гэсээр байтал нойр чинь сэргэх биз.

13.    Ухаан шаардах сэрүүлэг буюу Puzzle Alarm Clock 1. Дуугарсаар байгаа сэрүүлгийнхээ дээрх эвлүүлдэг тоглоомыг л эвд нь оруулахгүшй бол үгэлжлээд л дуугараад байна шүү дээ. Ёсоор нь эвлүүлэх гэсээр байтал нойр сэргэж л таараа.

14.     Энэ ч бас л түүний нэг хувилбар Puzzle Alarm Clock 2. Дүрсүүдийг өөр өөрийн тохирох байранд оруулж дуустал таныг “дуудсаар” л байна гэсэн үг. Амарчлаад тэр бүхнийг нь хийж байрлуулчихна гэвэл өглөө дуугарахгүй таныг ажлаас тань хоцрооно.

15.    Гэрэлтүүлэгч сэрүүлэг Sfera Alarm Clock. Өглөө сайхан унтаж байтал чинь нүүрэн дээр чинь гэрэл туслаа. Болуилчих санаатай гараа хүргэвэл гэрэл нь улам тод болно. Одоо босохоос яахав дээ.

16.     Egg Laying Alarm Clock. Тахины өндгийг цуглуулж сагсанд нь хийхгүй бол тахиа донгодсоор л байх болно шүү дээ.

17.    Аюултай бөмбөг буюу Banpesto Danger Bomb Alarm Clock. Холливудын тулаант кинон дээр гардагчлан бөмбөг дэлбэрэх гээд байдаг, шар улаан, хөх утасны алийг нь олж тасалбал сэрүүлэг хангинахаа болих юм бол. Алдаа гаргаж бурууг нь таслахад гэр чинь ч агаарт хийсэхгүй л дээ, гэхдээ л тэсрэлтийн чанга дуу писхийнэ шүү дээ.

18.    Banclock сэрүүлэг. Дуугүй болгохын тулд та  ямар нэгэн юм худалдан авах л хэрэгтэй болно. Мөнгөө хий. Өглөө бүр нойрмоглоод байвал та бас хуримтлалтай болно шүү.

19.    Унтмаар бол алдахаас яахав буюу SnuzNluz Alarm Clock. Хэрэв та мөнгөндөө харам бол өглөө бүр эрт босох л болж дээ. Та банкныхаа картаар унтраах болохоор нойрмоглоодп байвал хамаг мөнгийг чинь сэгсэрч орхино.

20.    Харанга буюу Hitting Sound Alarm Clock. Английн хуучин цайзад хүмүүсийг үдийн хоолонд нь дуудахад өнөө ч харанга дэлддэг. Таван зуун метрт сонсогддог энэ дуу таныг сэрээж л таараа.

Сайхан нойрсоорой, бас өглөө цагтаа сэрээрэй.

0 Сэтгэгдэл
унтамхай хүмүүст тараагаад бай та минь ээ, энэ чниь хэрэгтэй юм байна.
neerengeesee noirnii nogoon bn
новш надад л хэрэгтэй эд байна даа
нойрны ногоон хаха
zgr yum bna nadad edgeer tsag mash ih heregetei bna
neerengeesee noirnii nogoon bn
нойрны ногоон хаха
Аль нэг нь л танд таалагдана шүү дээ, Зүгээр ч юм уу
hedn day avch herglj uzeed l Hayah bhdaaa.. harin tr Gereltdeg dern taalagdlaa hu
Хамгийн их уншсан