Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
УГТЭ-ийнхэн тархины саатай хүүхдүүдэд амжилттай мэс засал хийж ЧАДЛАА

УГТЭ-ийнхэн тархины саатай хүүхдүүдэд амжилттай мэс засал хийж ЧАДЛАА
 

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад тархины саатай хүүхдийн хөдөлгөөний алдагдлыг засах, булчингийн чангарлыг тавиулж, мэдрэлийн ёзоор таслах Ризотоми мэс засал багтдаг байсан. Тэгвэл энэхүү хагалгааг Монголд нутагшуулах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-ийн баг хамт болон  Япон улсын мэдрэлийн мэс засалч эмч мэргэжилтнүүдтэй хамтран эхний мэс заслаа есдүгээр сарын 20-ны өдөр амжилттай хийлээ.

Тус мэс засал нь манай оронд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд зөвхөн өндөр хөгжилтэй гаднын орнуудад хийгддэг, өртөг өндөртэй мэс ажилбарт тооцогддог байсан юм. Тэгвэл УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын эмч мэргэжилтнүүд тархины саажилттай, байнгын асаргаатай, булчин чангарч таталт өгч, хөл дээрээ явах боломжгүй хүүхдүүдийг хөл дээрээ босч явах нөхцөл боломжийг бий болгох мэс заслыг эх орондоо нутагшууллаа.

Энэ талаар УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч С.Абайтай  ярилцлаа.

УГТЭ-ийнхэн тархины саатай хүүхдүүдэд амжилттай мэс засал хийж ЧАДЛАА
 

-Японы мэдрэлийн мэс засалч эмч нар Монголын эмч нартай хамтран хүүхдийн тархины саажилтын мэс заслыг Монголд нутагшуулахаар эхний хагалгаагаа амжилттай хийлээ. Энэ хагалгааг хэзээнээс бэлтгэж эхэлсэн бэ?

-Даваа гаригт Японы мэдрэлийн мэс заслын эмч нар Монголд ирсэн.Бид мягмар гаригаас үзлэг эхэлж, одоогийн байдлаар 30 гаруй хүүхдэд үзлэг хийсэн. Эдгээр 30 гаруй хүүхдээс зургаан хүүхдийг сонгон авч мэс засал хийхээр төлөвлөсөн. Анхны мэс заслыг есдүгээр сарын 20-нд хийсэн. Мөн өчигдөр дахин нэг хүүхдэд хагалгаа хийлээ.Дахиад дөрвөн хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна.

-Мэс засалд ороод хагалгаа амжилттай болсон тохиолдолд тархины саажилт бүрэн эдгэрнэ гэсэн үг үү?

-Тархины саажилттай хүүхдийн 70-80 хувьд булчингийн чангарал гэж үүсдэг. Булчингийн чангарал үүссэн хүүхэд гар хөлөө байнга нугална, татсанаас ихэнх тохиолдолд хөлийн булчингийн чангарал үүсдэг. Энэ тохиолдолд хүүхэд явж чаддаггүй, булчин маш хүчтэй чангарсанаас болоод өвдөлт их өгдөг. Иймд асарч сувилахад хэцүү болдог. Сэргээн засах эмчилгээ хийж хөл гарыг нь хөдөлгөж, дасгал сургуулилт хийлгэх гэхээр булчин чангарсан хүүхдийн хөл гар хөдөлж болдоггүй. Ийм тохиолдолд мэдрэлийн ёзоор таслах мэс заслыг хийснээр чангараад байгаа булчинг тавиулж өгдөг. Ийм шинж тэмдэгтэй хүүхдүүдэд чангараад байгаа булчинг нь тавиулаад өгчихөөр сэргээн засах эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй байдаг. Мөн хүүхдийн өвдөлт намдана, асаргаа сувилгаа хийхэд илүү амар болж өгдөг. Ерөнхийдөө булчингийн өвдөлт, сэргээн засах эмчилгээ, асаргаа сувилгааг хөнгөвчлөх зорилгоор Ризотоми р мэс заслыг нутагшуулж байна гэж ойлгож болно. Түүнээс тархины сааг эдгээж байгаа мэс засал биш. Тархины саа гэдэг өвчнийг дагалдан гарч байгаа хүндрэлийг хөнгөвчлөх эмчилгээ юм.

-Тархины саажилт юунаас үүсдэг вэ?

-Тархины саажилтөвчин үүсэх олон шалтгаантай. Үрэвсэл, гэмтэл, цус харвалт, төрөлтийн үед дутуу төрөх, генийн өөрчлөлт гэх зэрэг олон шалтгаан бий.

-Цаашид Улсын гуравдугаар эмнэлэг Монголд энэ төрлийн мэс заслыг байнга хийх үү?

-Одоогоор уг мэс заслыг манай Улсын гуравдугаар эмнэлэгт хийж байна. Цаашдаа багажтай болчихвол тархины саажилтын мэс заслыг бусад эмнэлгүүд ч хийх боломжтой.

-Одоогоор хүүхэд уг мэс засалд орох шаардлагатай байгаа вэ?

-Одоогийн байдлаар манай эмнэлэгт мэс засалд орох заалттай 200 орчим хүүхэд байна.

-Өнөөдрийг хүртэл тархины саажилтын мэс засалд орох заалттай хүүхдүүд байнга гадагшаа явж мэс засалд ордог байсан уу?

-Өмнөх жилүүдийн хувьд манай улсад тоног төхөөрөмж байгаагүй. Тиймээс гадагшаа явж хагалгаанд ордог байсан. Энэ жилээс бид шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлдэж, мэс заслыг Монголдоо хийх бүрэн боломжтой болсон.

-Тархины саажилттай хүүхэд болгон мэс засалд орох шаардлагатай байдаг уу. Одоогоор эмчилгээний ямар аргуудыг ашиглах боломжтой юу?

-Тархины саажилттай хүүхдүүдийн хамгийн гол эмчилгээ сэргээн засах эмчилгээ байдаг. Мэс засал хийнэ гэдэг нь сэргээн засах эмчилгээ хийхэд хүндрэлтэй байгаа нөхцөлд хийгддэг. Өөрөөр хэлбэл, булчин чангарсан хүүхдэд сэргээн засах эмчилгээ хийхэд хүндрэлтэй байдаг. Чангарсан булчинг хөдөлгөж болдоггүй. Тэгэхээр мэс засал хийгээд чангарсан булчинг суллаад өгсөний дараа сэргээн засах эмчилгээ хийвэл хүүхэд хөл дээрээ босоод явах боломж нь илүү нээгдэж өгдөг. Мөн мэс засал хийснээр чангарал багасах хэдий ч, хүүхэд шууд хөл дээрээ босоод явахгүйг зөвөөр ойлгох хэрэгтэй. Тархины саажилттай хүүхэд долоо хоногт 5 удаа өдөрт 1-2 цагийг сэргээн засах эмчилгээнд зарцуулж байж үр дүнд гарах бололцоотой болдог. Тэгэхээр ганцхан мэс засал хийгээд хүүхэд хөл дээрээ босно гэж ойлгох нь өрөөсгөл.

-Энэ хагалгаанд зөвхөн хүүхэд л ордог уу. Ийм төрлийн оноштой насанд хүрсэн хүн хагалгаанд орох боломжгүй юу?

-Энэ төрлийн хагалгаа хийхэд нас заасан байдаг. Ер нь бол 2-12 нас хүртэл мэс засал хийх боломжтой. Судалгаагаар 4-9 насны хооронд мэс засал хийвэл илүү үр дүнтэй гэж авч үзсэн. Зарим улс оронд ийм төрлийн хагалгааг 4-9 насанд хийдэг. Ес, арваас дээш болвол үр дүн муутай гэж үзээд мэс засал хийдэггүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Б.Баясгалан

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан