Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр нэр зарлана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа 30 орчим хүний нэрийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр өнөөдөр зарлана гэж мэдэгдсэн.

Мөн хил гааль, ЦЕГ-ын хамтарсан багийн өргөтгөсөн шалгалтаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгулиас нэгхэн сарын өмнө 207 мянган тонн нүүрс бүртгэлгүй хилээр гарсныг тогтоосон байна. Энд хэн, ямар албан тушаалтнууд холбогдолтойг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Хууль хяналтын байгууллагаас нүүрсний 21 хэрэгт хэрэг бүртгэлт нээж, долоон хэрэгт 47 объектод  нэгжлэг хийсэн байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахууль авах, 16 хүнийг хахууль өгөх, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдлыг олгон бусдад их хэмжээний хохирол учруулсан, хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ажиллаж байна.  Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байгааг АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал мэдээлсэн. 

Өнөөдөр хууль хяналтын байгууллагаас яллагдагчаар татан шалгаж байгаа 30 гаруй хүний нэрийг зарлах бололтой. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг ажлын өдөр бүр 11.00 цагт мэдээлэл хийж байгаа бөгөөд энэ үеэр зарлаж магадгүй юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан