Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их хотын иргэн та жаргалтай байна уу?

“Улаанбаатар хот маань аз жаргалтай хот болчихсон, алхаад хар даа” гэж даргатан цаана чинь тавлан тавлан хэлж байна шүү. Аз жаргалтай хот байгуулах амлалтыг сануулан асуухад та өөрийгөө аз жаргалтай гэж бодож байна уу? Замын түгжрэлд хоолоо хүртэл хийнгээ амьдралынхаа тэн хагасыг өнгөрүүлэх шахам, өвөл нь утаанд угаартаж, улмаар нас бардаг, зуны борооноор бохиртой холилдсон усанд сэлцгээдэг, хавар, намартаа улиасны цагаантайгаа элдэв аргаар байлдаад ч бардаггүй. Ийм л дүр зураг нүдэнд хөвөрнө, цаашид ч үргэлжилнэ. Энэ хэвээрээ байх уу, ээлтэй хоттой болох уу гэдэгт иргэн таны сонголт чухал. Жаргалтай хот байх уу гэдэг нэг асуудал. Жаргалтай хот гэж нэрлэхэд юу нь ямар байх ёстой тухай стандарт байдаг. Бас аз жаргалтай хотын удирдлага нь байна, иргэн нь байна гэж ам бардам хэлэхэд, хэлсэндээ итгэл төгс байхад дээр дурдсан олон асуудалд шийдэл хариулт баймаар.

1 Сэтгэгдэл
Бид сүүлийн 4 жил жаргаж үхэж байгаа юм биш үү? МАН тэгээд л байх. Гэтэл надад аз жаргалтай хотод амьдраад байгаа мэдрэмж хичнээн хичээгээд ч төрөхгүй юм. Яах вэ???????
Хамгийн их уншсан