Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СҮҮЛИЙН ГУРВАН ХОНОГТ ХИЙСЭН 1726 ШИНЖИЛГЭЭНД "КОВИД-19" ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ БАЙНА


2020.09.06-ны байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 421 хүний /PCR/ шинжилгээнд "Ковид-19" халдвар илрээгүй байна.
 НИЙТ ШИНЖИЛГЭЭ:
08.24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 257 хүн,
Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 20 жолооч,
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан/,
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүн /давтан/,
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүн /давтан/,
Тусгаарлан ажиглах байруудад байгаа 28 хүнд хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй.
 ХӨСҮТ-д нийт 14 хүн эмчлүүлж байгаагаас, найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүн хүндэвтэр оноштой байна.
Цэргийн төв эмнэлэгт 60 хүн тусгаарлагдаж байгаагаас, 1 хүний биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3600 хүн байна.
Өчигдөр шинээр 365 хүн тусгаарлалтанд орсон бол, 625 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 310 бөгөөд эмчлүүлж эдгэрсэн 296 хүн байна.
Үүнд:
ХӨСҮТ-өөс сувилалын газруудад шилжсэн 16 хүн,
Гэрийн тусгаарлалтанд шилжсэн 25 хүн,
Ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 255 хүн байна.
2020.09-р сарын 04, 05, 06-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид нийт 1726 шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй аж.
Үүнд:
08.21-нд Станбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,
08.22-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,
08.24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,

 09.04-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,
Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нар,
Дархан-Уул аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан иргэд багтаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан