Улсын онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас эх орноо зорих хүсэлтэй иргэдийг энэ сарын 7-10-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хоорондХиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэхээр болжээ. Ирэх хүсэлтэй иргэд харьяа ЭСЯ консулын газартаа бүртгэл хийлгэж УОК-ын тавьсан шаардлагыг мөрдөж коронавирусын шинжилгээ өгөх, тусгаарлагдах байрны төлбөр, тусгаарлах байрруу хүргэх автобусны төлбөр зэргийг тус тус тушаах шаардлагатай юм байна.
Тусгаарлагдах байрны төлбөр:
0-5 нас хүртэлх хүүхэд үнэ төлбөргүй,
6-18 нас хүртэлх хүүхэд өдрийн 30,000 төгрөг /21 хоног - нийт 640,000 төгрөг/,
18-с дээш настай иргэн өдрийн 50,000 төгрөг /нийт 1,050,000 төгрөг/.
Тусгаарлагдах байр руу хүргэх автобусны төлбөр - 20,000 төгрөг. Хаана тусгаарлагдах нь тодорхойгүй учраас үнэд өөрчлөлт орох магадлалтай аж.
Гүйлгээний утгадээр хилээр нэвтрэх иргэний овог нэр, регистрийн дугаар, тусгаарлах байрны төлбөр гэдгийг бичнэ. ЖИЧ: Бүртгэл хийлгээгүй, тусгаарлагдах байрны төлбөр төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн иргэд Улаан-Үд хотоос Хиагт хүртэл маршрутын автобусаар эсвэл өөрсдийн унаагаар зорчино гэдгийг анхаарна уу
Нийт төлбөрийг ОБЕГ-ын Хаан банкин дахь 5084538375 тоот дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөрөө тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангах шаардлагатайг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.