Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРЭЛ"-ийн Б.Эрдэнэбатыг эхнэрийн хамт шүүнэ

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас  “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг эхнэр Д.Сэргэлэнгийн хамт залилах, мөнгө угаасан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно. 

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдоод буй.

Дашрамд дурдахад, долдугаар сарын 10-ны өдөр Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг долоодугаар сарын 24-ны өдрийн 13.30 цагт товлосон.

Гэвч тухайн өдөр шүүгдэгчид нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан