Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана
“Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв
УЛААНБААТАР ХОТ, ОРХОН АЙМАГТ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМ БОЛНО
Булган аймгийн Баян-Агт суманд газар хөдөллөө
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан болж байна
Канье Уэстийн эхнэр "Grammy Awards"-д нүцгэн "зочлов"
Японы тансаг байдал, өндөр зиндааг илэрхийлсэн Химежи цайз
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монголбанк: Банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл нийт зээлийн 3.7 хувийг эзэлж байна
Малаа угаалгаснаар шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэнэ
Улс орон даяар шимэгчтэх өвчнөөс “урьдчилан сэргийлэх” зорилготой явагдаж буй мал угаалгын ажилд идэвх, санаачилгатай оролцож, малаа бүрэн хамруулахыг малчдад уриалж байна.
Сүүлийн хоёр жилд Засгийн газрын тогтоолын дагуу бүх малыг угаалгад хамруулсан. Үүний үр дүнд сүүлийн нэг жил өвчлөл гараагүй юм. Иймд энэ жил малыг угаалгад хамруулах ажлыг дахин хийнэ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв.
Малаа угаалгаснаар:
- Мал сүрэг шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэнэ.
- Арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуурын чанар, гарц дээшилж, түүхий эдийн үнэ цэнэ өснө.
- Махны гарц 15 хувиар нэмэгдэж, экспортод эерэгээр нөлөөлнө.
- Малчдын орлого 30 хувиар өсөж, амьдрал сайжирна.
Малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргаар угааж, малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу мал, амьтны нүдний ухархай, чихний уг, суга, цавь, хэвлий, хонго, сагагт байдаг шимэгч шавьжийг устгадаг.
Эх сурвалж: Мал эмнэлгийн ерөнхий газар
0 Сэтгэгдэл