Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ:Овоолгоноос нурсан шороонд хүүхэд дарагдсан тухай дуудлага ирсэн

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний зүүн талд тус бүр гурван морь холбож хөтөлсөн гурван морьтой хүн Туул гол гаталж байгаад нэг нь морьтойгоо живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 28-ны өдрийн 20.22 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 23 км зам туулан 21.01 цагт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн Хустайн нуруугаас Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг болох Тэрэлж рүү морьд хүргэхээр явж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат иргэн /25 настай, эрэгтэй Д, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн 22 настай, эрэгтэй Г нар эсэн мэнд гол гаталж, 17 настай, эрэгтэй Г морьтойгоо живж нас баржээ.
Иргэн Г-гийн цогцсыг осолдсон газраас баруун зүгт 200 метрээс гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

УСАНД БООГДСОН ГУРВАН ХҮНИЙГ ГАРГАЛАА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Задгай-д Туул голын салаанд гурван хүн усанд боогдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 28-ны өдрийн 13.28 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 13 км зам туулан 14.12 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 9 тоотод оршин суугч иргэн 19 настай, эрэгтэй М, 16 настай, эрэгтэй Э, мөн 27 дугаар гудамжны иргэн 19 настай, эрэгтэй Д нарыг аюулгүй газарт гаргасан байна.

ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ БАРИЛГЫН НУРСАН ШОРООНД ДАРАГДАН ЭНДЖЭЭ

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Задгай”-д Барилгын ажил хийж байсан “Ганбүрэн” ХХК-ийн 5 ажилтан овоолсон шороог экскаватораар ”Хово” загварын өөрөө өргөгчид ачиж байхад овоолгоноос нурсан шороонд хүүхэд дарагдсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 18.20 цагт очиж Буянт багийн 16 дугаар гудамжны оршин суугч 6 настай, эрэгтэй хүүхдийн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан