Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан Хүүхдийн зуслангийн бэлтгэл ажилд хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойд байрлалтай Ахоб ХХК-ийн Сансар хүүхдийн зусланд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус зуслангийн хоол үйлдвэрлэлийн байрны хана тааз, шал хуучирч муудсан, амрагчдын ариун цэврийн өрөөний хаалга эвдэрсэн, ханын шохой хууларсан, хог хаягдлын цэг, нүхэн жорлон нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний бичиг баримт дутуу, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, хүнсний зориулалтын бус уут хэрэглэсэн, технологийн картгүй, хоол олгох үеийн гүний хэмд хяналт тавьдаггүй, хоолны үлдэгдлийг устгаж бүртгэл хөтлөөгүй, хүнсний агуулах болон хөргүүрийн чийглэг температурыг хянадаггүй, түргэн гэмтэх хүнсийг тасалгаанд хадгалсан зэрэг зөрчил илэрчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.